
6 дугаар сарын 3-нд ӨМӨЗО-ны орлогч дарга Юүнь Гуанжүн, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл, Дундад улсын Хилийн боомтын тамгын газрын дарга Хуан Шэнчян нартай уулзав.
Юүнь Гуанжүн: - Өнгөрсөн жил Дундад услын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нарын хийсэн гэрээний дагуу Дундад, Монголын хилийн боомтын хяналтын хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулсан нь хоёр орны хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн байна. Ялангуяа хилийн боомтын хамтын ажиллагаа өрнүүлэхэд алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ. Хамтран ажиллах зөвлөлийн анхны хурлыг Өвөр Монголд зохион байгуулах нь Өвөр Монголын чухал байр суурийг илэрхийлсэн бөгөөд умардад нээх ажлыг дэмжиж байгааг харуулсан юм. Өвөр Монгол нь дэд бүтцийн байгуулалтыг улам сайн хийж, Монгол Улстай хамтын ажиллагаагаа ахиулан, Дундад улсын “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлого болон Монгол Улсын “Тал нутгийн зам”-ыг бүтээн байгуулахад Өвөр Монгол чухал нөлөө үзүүлэх болно гэжээ.
Б.Цэнгэл ярихдаа: - Дундад, Монголын хилийн боомтын хяналтын зөвлөлийн анхны хурал нь Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдаа зэрэг талын хөгжилд нөлөө үзүүлэх болно. Одоогоор Дундад, Монгол хоёр улсын хооронд 13 боомт нээж, энэ удаагийн хурлаар эдгээр боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг асуудлаар ярилцах болно. Энэ тал дээр Монгол Улс ч анхаарлаа хандуулж байгаа. Мөн хурлаар хоёр тал харилцан дэмжлэг үзүүлж, хамтдаа хөгжихийг хүсэж байна гэжээ.
