solongonews
Байнгын оршин суугчдын тоо 25 саяыг давав
2015-02-06 19:13
2014 оны эцсээр Өвөр Монголын байнгын оршин суугчдын хүн амын тоо 25 саяыг давав.

        Сэтгүүлч Статистикийн товчооноос мэдээлснээр 2014 оны эцсээр Өвөр Монголын байнгын оршин суугчдын хүн амын тоо 25 саяыг давж, 25.05 саяд хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 72 мянган хүн нэмэгдэв. 
        Өвөр Монгол нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн “Хуримласан хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэд төрүүлж болох” бодлогыг хэрэгжүүлсэн боловч төрөлтийн түвшин хэт их өссөнгүй, 2014 оны төрөлтийн түвшин 9.31% байлаа. Сүүлийн жилүүдийн төрөлтийн түвшин нь хэт их зөрөөгүй байв. Тэрчлэн Өвөр Монгол нь шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 2014 оны эцэс гэхэд бүх Өвөр Монголын хотжилтын хэмжээ 59.5 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 0.8 хувиар дээшилсэн байна. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл