Урадын хойд хошууны Баяннуруу гацаа бол Дундад, Монгол хоёр улсын хил дээр байрлаж байдаг. 2005 оноос манай орны хил дагуу 30 километртБэлчээрлүүлэхийгзогсоон бэлчээр сэргээх төрийн бодлого хэрэгжүүлснээс Баяннуур аймгийн хил дагуух орны ихэнх малчин айл өрх ойр хавийнхаа сум сууринт нүүн оржээ. Энэхүү төрийн бодлогыг хэрэгжүүлсний дараах хот орсон малчдын үйлдвэрлэл амьдралын байдал ямархуу байгаа бол? Бид Алтансувдынд хүрч очлоо.

Гэрийн ханан дээрээ таван хошуу малын зураг эгнүүлэн өлгөжээ. Тэднийх 12000 гаруй мү бэлчээртэй, 300 гаруй хонь, 100-аад тэмээтэй байсан гэх. 2009 ондБэлчээрлүүлэхийгзогсоон бэлчээр сэргээх малчин өрхийн тоонд хамрагдан, ихэнх малаа худалдаж 50 хонь үлдээгээд Цогт-Өндөр сууринт нүүж иржээ. Тэрээр 15000 юаниар байшин худалдан аваад амьдарч байна. Холбогдох мэдээллээс үндэслэвэлБэлчээрлүүлэхийгзогсоон бэлчээр сэргээх төсөлд хамрагдсан малчин айл өрх болгон нутгаас олгож буй нөхөн олговор болох 1 акр талбайгаас 4.74 юань хүртэж, таван жил дараалан хэрэгжүүлдэг. Ингээд бодохоор Алтансувдынх жилд 48000 гаруй юаний нөхөн олговор мөнгө хүртэж байна. Гэвч үүнийг гурван хүүхэдтэйгээ хуваавал өөрт нь үлддэг хэдхэн юань амьдралд нь хаанаа ч хүрдэггүй.
- Тэр жилБэлчээрлүүлэхийгзогсоон бэлчээр сэргээхээр болж, хэдэн зуун малаа худалдахад ёстой их сэтгэл эмзэглэсэн. Бид ингэж улсын нөхөн олговор харж амьдарснаас хөдөө байгаа хэдэн малтайгаа ноцолдож явбал арай дээр юм шиг санагдана. Учир нь малаа маллаж байхад нэг жилд багадаа 200 төл тосож, 70.000-80.000 юаний орлого олдог. Гэвч улсаас тогтоосон төрийн бодлогыг дагах л учиртай. Одоо Цогт-Өндөр сууринт манайхан шиг нүүж ирсэн малчид олон байна. Бид чинь насан туршдаа мал малласан болохоор хот орж амьдрал босгоно гэдэг нэгт, тархи хүрэхгүй. Хоёрдож хот газар дасахгүй. Тэрчлэн манай зарим монгол залуучууд нутгийн нөхөн олговрын мөнгөөр машин авч, архи дарс уун, мөрийтэй тоглоомд хүртэл шунаж явах нь даанч харамсалтай. Монгол нутагт малаа хариулдаг малчин хүн жилээс жил цөөрч л байна гэж Алтансувд санаа алтан ярина. Бид түүнээс: -Хэрвээ танд нутаг буцах боломж олговол та нутагтаа харих уу? гэж асуухад: -Би лавтай нутагтаа харьж малаа маллана” гэж шийдэмгий хариулсан юм.
Бидний сурвалжилага дуусаж буцах үед Алтансувд: -Айлын ээжийн хийсэн ааруул хурууд малчин хүний гар шиг бор боловч замд яваа хүнд өл болно. Монгол хүн цагаан идээ амсаж явбал хийморьтой байдаг юм гээд ингэний сүүний хуруудаа бидэнд өгсөн юм.
