Өвс хадаж эхэллээ
2021-08-23 09:39
Өвс хадаж эхэллээ

Шил нутгийн намар өнтэй тансаг саатаж, хүн ард нь тайван амгалан, мал сүрэг нь тарган тавтай, өвс бэлчээр сахлаг намаржиж, малчид маань алтан намрын нар тунарсан сайхан өдрүүдтэй уралдан, унасан малгайгаа авах завгүй өвс хадлангаа хадна. Үүрийн гэгээнээс эхлэн үдшийн бүрий хүртэл өвс хадаж хамах машины дуу үргэлжилж, өвс тээж гэр зүгээ буцах хүмүүсийн бараа хаа сайгүй харагдана. Ирэх өвөл, хаврыг туулах өвс бордооны бэлтгэлээ сайн хийж, мал сүргээ мэнд онд оруулах нь малчин түмний хүсэл билээ.



Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
