
ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газрын мэдээлснээр, 2015 онд Өвөр Монголын эргэн тойрны 8 мужтай ойрхон аймаг хошуу, суманд гадны жуулчдад зориулан аялал жуулчлалын олон цэг ажиллуулж байгаагийн дотор "Хөдөөгийн аяллаар ядуурлыг бууруулах" нэртэй хөтөлбөрийн хүрээнд ӨМ-ын хөгжил буурай 30 гаруй сум дүүргийг хамруулан үйл ажиллагаа зохион байгуулж байна.
ӨМ-ын Аялал жуулчлалын газрын дарга Вэй Гүөнань хэлэхдээ: -2015 он бол аялал жуулчлалын салбарын шинэчлэлийн эхний жил, аялал жуулчлалын шинэ төлөв байдал түргэн хөгжиж байна. Хөдөөгийн жуулчлалыг хөгжүүлэх арга замаар малчин тариачдын амьдралыг сайжруулахыг чухалчилж байна гэжээ.
2014 онд ӨМ-ын 3169 айл "Бичил" жуулчны бааз нээснээс Шилийнгол аймгийн 420 гаруй малчин айл нийтдээ 2 сая 690 мянган жуулчин хүлээн авч, өрхийн орлогоо 120 мянган юань хүртэл нэмэгдүүлжээ.
