
Харин одоо бол зарим хүүхдүүд багаасаа монгол үндэстнийхээ уламжлалт наадам наадгайг илүү сурдаг болжээ. Миний бие Шинэ Барга баруун хошууныхаа “Барга монгол шатрын сургалтын төв”-д сурч байгаа хүүхдүүдтэй уулзахаар очиход танхим дүүрэн бяцхан шатарчдыг дэлхийн шатарчин цолтой Бүрэлдэхүүн, Бүргэд багш нар зааж байх нь харагдлаа. Багш Бүрэлдэхүүний танилцуулснаар, “Сургалтад хамгийн бага нь таван настай хүүхэд байхаас гадна эмэгтэй хүүхэд бас олон ирж байна. Бид хүүхдүүдийнхээ шатар хэрхэн тоглодог хэр түвшин нь үндэслэж, шатрын нүүдэл сурах баг, шатрын ухааны оюунаа дээшлүүлэх баг болон хот орон улсын зэрэглэлийн уралдаанд зориулсан баг гэж хуваан зааж байгаа бөгөөд заах монгол материал дэлгүүрүүдэд цөөхөн байгаа болохоор хятад материалыг орчуулан, улсын шатрын уралдааны баримжаагаар цаг дарж шатар тоглохыг хүүхдүүддээ зааж байна” гэжээ. Монгол шатрын сургалт одоо 40 гаруй сурагчтай болоод байна гэнэ.

Нэртэй цолтой шатарчин багш болох Бүрэлдэхүүн, Бүргэд хоёр бол олон улсын дэлхийн шатрын нийгэмлэгээс гардсан улсын хоёрдугаар зэрэглэлийн дэлхийн шатрын шүүгч бөгөөд хүмүүжүүлэгчийн үнэмлэхтэй Шинэ барга баруун хошууны тусгай мэргэжлийн шатарчид юм. Шатрын сургалт нь сарын хугацаатай хичээллэж, хагас сайн өдөр, бүтэн сайн өдөр сургалт хийдэг. 2013 онд явагдсан бүх улсын шатрын онцлогтой сургуулиудын дэлхийн шатрын уралдаанд багаараа хоёр гуравдугаар байранд орсон тэмдэглэлтэй.

“Энэ жилийн цагаан сарын шинийн гурванд Чинхуаньдао хотод зохион байгуулагдсан олон улсын Личэньжьи цомын төлөөх 23 дугаар удаагийн хүүхэд багачуудын дэлхийн шатрын уралдаанд бяцхан шатарчдаа оролцуулахаар бэлтгэж байна” гэж Бүргэд ярьж байлаа.
Энэ хэдэн жилүүдэд бяцхан шатарчдаа уралдаанд оролцуулах буюу шатар тоглох оюуныг нь дээшлүүлэхэд эцэг эхчүүдийн дэмжлэгээс салахгүй гэж хоёр багш нь ярьж суулаа.
Монгол шатрын сургалтад нэгэн бяцхан шатарчин Азжаргал сурдаг гэнэ. Тэр бол Шинэ барга зүүн хошууны Өвөрбулагт нутагтай. Өвөөтэйгөө хамт монгол шатрын сургалтад орхоор Шинэ барга баруун хошуунд ирж зочид буудалд амьдарч байна гэнэ. Өвөө нь ачийгаа Бүрэлдэхүүн багшид шавь оруулан, шатар сургаж байгаа юм байна. Өвөө ачийнхаа төлөө гэсэн сэтгэл нь хүн бүхнийг бишрүүлэм санагдаж, эцэг эхчүүдэд жишиг болж байна даа гэж би бодон шатрын сургалтаас гарч явлаа.
