\nУрадын хойд хошууны Дуншуур сууринд дэлгүүр ажиллуулж байгаа Мөнхцэцэгийнд очиход ойр хавийн малчид идэж уух, эдэлж хэрэглэх юм болгоноо худалдан авч тэдний наймаа маш сайн байлаа.
Түүний дэлгүүр ажиллуулахыг харахад яг л худалдааны мэргэжлээр мэргэшсэн тусгай мэргэжилтэн гэхээс хөдөөнөөс ирсэн эгэл жирийн малчин хүн гэхэд итгэхийн аргагүй.

Мөнхцэцэг өмнө нь Урадын хойд хошуунд гацааны малчин байсан бөгөөд 2006 онд Бэлчээрлүүлэхийг зогсооход 500 гаруй малаа 10.000 юаниар худалдаж, тэр жилдээ Дуншуур сууринд 40.000 юаниар байшин худалдан авч дэлгүүр нээсэн байна.
Тэр: -Сууринд дэлгүүр нээгээд орлого сайтай. Жилд бараг 200.000 юаний цэвэр орлого олж байна. Манай гацаа нутаг бага жижиг газар. Нэг айл ердөө хоёр гурван мянган мү бэлчээртэй болохоор нутаг билчээрийн зөрчил ихтэй. Малын тоо толгойгоо нэмэгдүүлье гэхээр бэлчээр бага тул төвөгтэй. Цөөн тооны мал маллана гэхэд өвс бордоо үнэтэй боловч мал нь үнэ хүрэхгүй болохоор орлого нь зарлагадаа таарчихна. Ингээд бид аргагүйн эрхэнд хот орж, дэлгүүр нээсэн юм гэж байлаа. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Мөнхцэцэгийнх одоо жилд 200.000 юаний цэвэр орлого олж, тав тухтай амьдарч байна.
