
2014 он бол сурган хүмүүжилд бүх талын өөрчлөлт хийсэн нэг жил байж, сургуулийн насны хүүхдийн хүмүүжлээс эхлээд улсын нэгдсэн шалгалт хүртэл ихээхэн өөрчлөлт гарсан билээ. Үүнд, улсын нэгдсэн шалгалтын өөрчлөлт хамгийн шилдэг бөгөөд сурагч элсүүлэх, шалгалтад хувь нэмэх, шалгалтын сэдвийн агуулгад зохицуулалт хийх, сурагчийн ерөнхий хэв чанарын үнэлэлт зэрэгт өөрчлөлт гарав.
Тухайн сургууль хувиараа сурагч элсүүлэх:
2014 оны 9 сард төрийн явдлын хороо “Шалгалт авч сурагч элсүүлэх дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай төрийн явдлын хорооны санал”-ыг нийтлэв. Үүнд, “Тухайн сургууль хувиараа сурагч элсүүлэх ажлыг дүрэмжүүлнэ. Хувиараа сурагч элсүүлэхэд голдуу сурлагын гоц байдал, шинийг бүтээх далд чадвартай шилдэг сурагчийг сонгон авна. Өргөдөл гаргасан сурагч улсын нэгдсэн шалгалтад оролцож, хүлээн авах их дээд сургуулийнхаа хяналт шалгалтыг давах хэрэгтэй. Туршилт хийж байгаа их дээд сургууль хянан шалгах агуулгаа тохиромжтой төлөвлөж, хамтарсан шалгалт хийж болохгүй, тусгай давтлагыг зохион байгуулж болохгүй. Хувиараа сурагч элсүүлэх арга хэлбэр, хянан шалгах дэс дараа болон элссэн үр дүнг дүрэмжүүлэн олноо нийтлэх хэрэгтэй. 2015 оноос эхэлж хувиараа сурагч элсүүлэх ажлыг Дундад улсын нэгдсэн шалгалтын дараа явуулж байхаар болжээ” гэж тогтоов.
Шалгалтад хувь нэмэх:

Их дээд сургуулийн шалгалтад хувь нэмэх төрөл зүйлийг багасгаж дүрэмжүүлнэ 2015 оны 1 дүгээр сарын 1-ээс эхэлж, хамаарагдах шагнал, нэрсийн жагсаалт, цол хүртсэн сурагчид их дээд сургуульд шалгуулахад хувь нэмэхгүй болно. Элсэгчдийн холбогдол бүхий онц чадвар, онцгой үйл ажиллагаа, шилдэг байдал зэргийг сурагчдын ерөнхий хэв чанарын данс буюу элсэгчдийн данс эвхмэлд бичиж, их дээд сургуулийн хяналт шалгалтын лавлагаа болгоно.
Хувь нэмэхийг үгүйсгэх 6 төрөл зуйл:
1. Биеийн тамирт авьяастай сурагчдад хувь нэмэх төрөл зүйлийг хүчингүй болгоно.
2.“Улсын хоёрдугаар зэргийн тамирчин (хоёрдугаар зэрэглэл багтана)-аас дээш цол” хүртэгсэд.
3. Олимпийн уралдааны шагнал ологчдод хувь нэмэх төрөл зүйлийг хүчингүй болгоно.
4. Шинжлэх ухаан мэргэжлийн төрлийн уралдаанд шагнал хүртэгсдэд хувь нэмэх төрөл зүйлийг хүчингүй болгоно.
5. Мужийн зэрэглэлийн шилдэг сурагчид хувь нэмэх төрөл зүйлийг хүчингүй болгоно.
6. Үзэл санаа, улс төр, ёс суртахуун товойм үйл ажиллагаанд хувь нэмэх төрөл зүйлийг хүчингүй болгоно.
Хувь нэмэх 5 төрөл зүйл:
1. Үрэгдсэн баатруудын үр хүүхэд
2. Хил хязгаар орон, уулархаг орон, мал аж ахуйн орон, цөөн тоот үндэстэн төвлөрөн суурьшсан орны цөөн тоот үндэстний шалгуулагсад
3. Улстаа буцаж ирсэн Дундадын харьт, Дддын харьяатын үр хүүхэд
4. Биеэ дааж ажилд орсон халагдсан цэрэг
5. Цэргийн алба хааж байсан хугацаандаа хоёрдугаар зэрэг буюу хоёрдугаар зэргээс дээш гавьяа байгуулсан, цэргийн том дүүрэг буюу түүнээс дээших нэгжээс олгосон яруу алдрыг хүртсэн халагдсан цэрэг
Орон нутагт: Орон нутгийн чанартай хувь нэмэх төрөл зүйлийг багасгана
2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс орон нутгийн чанартай биеийн тамир, урлаг, шинжлэх ухаан технөлөги, гурван сайнтай сурагч, шилдэг ангийн дарга зэрэг хувь нэмэх төрөл зүйлийг хүчингүй болгож, холбогдол бүхий төрийн бодлогыг дээр дурдсан Дундад улсын чанартай хувь нэмэх хэсэг төрөл зүйлийг хүчингүй болгох тогтоол ёсоор хэрэгжүүлнэ. Бүх муж (орон, хот) орон нутгийн чанартай их дээд сургуулийн шалгалтын хувь нэмэх бусад төрөл зүйлийг цаашид их хэмжээгээр багасгах хэрэгтэй.
Хэвээр үлдээх хэрэгтэй орон нутгийн чанартай хувь нэмэх төрөл зүйл
Тус муж (орон, хот)-ийн харьяаны их дээд сургуулийн тус муж (орон, хот)-аасаа сурагч элсүүлэхэд л хувь нэмж болно. Холбогдол бүхий газар орныхон хил хязгаар орон үндэстний орон, маш хүндрэлтэй орны хувь нэмэх төрийн бодлогыг эрж хайж төгөлдөржүүлэх хэрэгтэй, бодитой аргыг мужийн шатны ардын засгийн газар бодит байдлаа үндэслэн тогтоох бөгөөд сурган хүмүүжлийн яамд мэдэгдэж бүртгүүлнэ.

Их сургууль дахь хөдөө тосгоны сурагчийн тоог нэмэгдүүлэх
Хөдөө тосгоны ядуу хүндрэлтэй газар оронд зориулсан сурагч элсүүлэх төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 2017 он болтол хөдөө тосгоны ядуу хүндрэлтэй сурагчдын энгийн их дээд сургуульд элсэж орох тоог мэдэгдэм нэмэгдүүлж, хөдөө тосгоны сурагчдын энгийн их дээд сургуульд элсэж орохыг бүрдүүлнэ.
● Өвөр Монгол: Гадна муж орны хөлсний ажилтныг даган шилжих хүүхдийг Өвөр Монголын улсын нэгдсэн шалгалтад оролцуулах
2014 оноос эхлэн Өвөр Монгол гадна муж орны хөлсний ажилтны үр хүүхэд дагалдан шилжиж улсын нэгдсэн шалгалтад оролцох төрийн бодлогыг анх удаа хэрэгжүүлэв. Нөхцөлд тохирсон гадна орны хөлсний ажилтны үр хүүхэд ӨЗО-ны улсын нэгдсэн шалгалтад оролцож болох боловч зөвхөн коллежид бүртгүүлж болно.

● Өвөр Монгол: Өнгөрсөн жил Өвөр Монгол анх удаа элсэгчдийн хурууны хээг бүртгэн данслах болов
Анх удаа уран зураг, дуу хөгжим, телевизийн найруулагч ба урлагийн хичээлийн төрөл, тамирын хичээлийн төрлөөр шалгах, өндөр түвшний тамирчны боломж хангасан сурагч, хувь нэмсэн тамирын төрлийн элсэгчдээс хурууны хээний зургийг бүртгэв .
● Өвөр Монгол: Өнгөрсөн жил Өвөр Монголын элсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний данс эвхмэлийг цахим дансанд бүртгэх болов
Бүх шатны сурагч элсүүлэх шалгалтын байгууламж нь тус шатны эрүүл мэндийн засаг захиргааны байгууллагатай хамтарч улсын нэгдсэн шалгалтын элсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний ажлыг хариуцан удирдах ажлыг чангатгав.
