solongonews
Барга залуус буурлууддаа хүндэтгэл үзүүллээ
2015-01-09 20:11
Шинэ оны босгон дээр Шинэ барга баруун хошууны залуу дуучин Оюунгэрэл “халуун сэтгэлээ зориулъя” гэсэн бодолтой залуучуудтай хамт Шинэ Барга баруун хошууны нийгмийн асрамжийн газар амьдарч буй настан буурлуудад цагаан идээ хүргэн өгч, шинэ оны уран сайхны тоглолтоо сонирхуулав.

Шинэ Барга баруун хошууны нийгмийн асрамжид 32 настан амьдардаг бөгөөд тэд нарын ихэнх нь үр хүүхэдгүй, өвчин хуучинтай, эргэж харах төрөл төрөгсөдгүй хайр халамжаар дутуу явдаг хүмүүс юм.

Шинэ Барга баруун хошуу дахь Дундад, Монгол, Орос гурван улсын захын хойд хэсэгт байрладаг “Зүүдний мөрөөдөл” зоогийн газрын эзэн Оюунгэрэл цагаан идээ настнуудад хүргэхэд тэд нар маш баярлан: “Хошуунд суугаа хүмүүст авч хэлбэл цагаан идээ чинь туйлын ховор юм шүү, бидэнд нэн олдошгүй!” гэж байлаа. Оюунгэрэл ус нутагтаа алдартай залуу дуучин тэр “Малчин миний жаргал”, “Дурсамж”, “Богд уулын бараа”, “Яргуй” зэрэг олон дуугаараа ард олондоо танил болсон.

Мөн үеэр Оюунгэрэл сэтгэл нэгтэй нөхдийнхөө хамт эдгээр буурлуудад уран сайхны тоглолтоо өргөн барьжээ.

 

 

 

 

Зохиогч: Цэнгэл,Урихан, Сурнаа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл