Өвөр Монголын Өдрийн сонины хороо хариуцан, Й-Ли групп хамтран зохион байгуулж буй “Ирээдүйг чиглэх ирмүүн давхиа-Монгол морины сүр сүлдийг бадраая” сэдэвт үйл ажиллагаа 01-р сарын 12-ны өдөр нээлтээ хийлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь 3 онцлогтой юм.
Нэг. "Монгол морины сүр сүлд"-ийг анхан шатны боловсон хүчин болон ард иргэдэд чиглүүлэв.
Хоёр. Тал нутгийн үүлэн сүлжээнд найдаж, гурван түвшний хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран "Монгол морины сүр сүлдийг"-ийг сурталчлах талаар Өвөр Монголын сайн туршлагыг гүнзгий судлах явдал юм.
Гурав. Улс орон даяар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Өвөр Монголд урьж, ирээдүйг чиглэсэн ирмүүн давхиагаар шинэ эриний Өвөр Монголын шинэ арга туршлага, ололт амжилтыг бүхэлд нь харуулах явдал юм.

Нээлтийн ёслолд Гуандүн мужийн Утга зохиол, Түүх судлалын төвийн номын санч Жан Юйхань, Лү Шюны 7 дахь удаагийн утга зохиолын шагналын эзэн нэрт зохиолч Баоржгин Юанье болон бусад мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, соёл урлагийн алдартнууд оролцжээ. Тус үйл ажиллагааг зохион байгуулах хороо нь ӨМӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны академийн дэд захирал Жан Юйхань, Баоржгин Юанье, Шуан Бао, "Монгол морины сүр сүлд"-ийн судалгааны баазын захирал Жан Рүйжюнь зэрэг дөрвөн эрдэмтэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээний удирдамжийн зөвлөхөөр ажиллаж, томилох бичиг өгсөн байна.

Нээлтийн ёслолын дараа "Монгол морины сүр сүлдийг"-ийг сурталчлах талаар ярилцлаа. Жан Рүйжюнь, Боржгин Юанье, Жан Юйхань, Шуанбао болон Өвөр Монголын Өдрийн Сонины сурвалжлагч Шюй Шяолань, Улаахад хотын Суншань дүүргийн Дамяо суурины Шямяо тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Жао Хүйжэ нар "Монгол морины сүр сүлд" -ийн баялаг утга болон ойлголтоо олон хэлбэрээр тайлбарлав.








