Шинэ барга баруун хошууны Архашаат хилийн боомт нээгдсэн цагаас эхлээд хоёр улсын хөрш зэргэлдээ орон нутгийнхан чөлөөтэй харилцаатай болж, хоёр улсын иргэдийн хооронд нөхөрлөл улам батжиж, арилжаа худалдаа ч өргөн цар хүрээтэй болсон. Ялангуяа Шинэ барга баруун хошууны Баяндэрс тосгон болон Баруун сүм гацааны эрүүл хүнсний ногоо нь хошууны иргэдийн голлон авдаг хүнсний ногоо төдийгүй Монгол улсын Дорнод аймгийн иргэдийн итгэлтэй, дуртай худалдаж авдаг хүнсний ногоо болсон байна. Үүнд: Чойбалсан гудамжинд байдаг "Дагуулаа" хүнсний ногооны дэлгүүр тусгай эрүүл хүнсний ногоог худалддаг дэлгүүр гэдгээрээ бусад дэлгүүрээс ялгардаг байна. Тус дэлгүүр нутгийнхаа эрүүл хүнсний ногоог худалдаж байдгаар нь Монгол улсын Дорнод аймгийнхан хүртэл мэддэг болсон юм.

Ангараг бол Монгол улсын Дорнод аймгаас ирсэн хүнсний ногооны борлуулагч. Тэр ШББХ-нд тав хоногт нэг ирж хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг хэрэгцээтэй бүхнээ худалдан авдаг гэнэ. Ангараг хүнсний ногоогоо үргэлж "Дагуулаа" хүнсний дэлгүүрээс авдаг гэнэ. Ангараг: -"Дагуулаа" хүнсний ногооны дэлгүүрийн эрүүл хүнс бол манай гэр бүлийн хэрэглэдэг байнгын хүнс юм. Алтан-Эмээлийн өөрсдөө тарьсан төмс, бөөрөнхий байцаа, бөөрөнхий сонгино, сонгино зэрэг ногоонууд нь бүр эрүүл хүнс учир сонголт ихтэй байдаг гэв.

Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээлийн Чойбалсан гудамжинд арваад дэлгүүр нээлттэй. Энэ жил Архашаат хилийн боомтоор 1-9 сарын хооронд оруулж гаргасан хүнсний ногоо болон барааны хэмжээ нь 87979 тоннд хүрч, боомтоор орж гарсан хүний тоо 35868-д хүрч, өнгөрсөн жилийнхээс 12.06%-иар нэмэгдэв.
Бэлтгэсэн: Цэнгэл, Чинрүнь, Үй Мэйхүй
