Замын-Үүд дэх Хятадын Ерөнхий консулын газраас зохион байгуулсан “Хятадын орчин үеийн хөгжлийг мэдэрье” үйл ажиллаагаад оролцох Монгол Улсын 100 багш, сурагч 04-р сарын 07-ны өдөр Эрээн хотын хурдны замын хилийн боомтоор Хятадад зочилсон байна. Эрээн хотын Цагаачлалын хяналтын цэг нь Хятад, Монголын залуучуудын хоорондын найрсаг харилцаанд үр ашигтай, халамжтай, мэргэжлийн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлсэн юм.

Эдгээр багш сурагчид Монгол Улсын Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудаас ирэлцсэн юм. “Хятадын орчин үеийн хөгжлийг мэдэрье” сэдэвт уг арга хэмжээнд олон төрлийн сургалтын хичээлүүд багтсан бөгөөд уг арга хэмжээ нь Монгол улсын багш сурагчдад Хятадын бодит, олон талт, цогц дүр төрхийг ойлгуулахад маш чухал ач холбогдолтой юм.

"Бүс ба Зам санаачилга-Гэрэл гэгээтэй аялал" хөтөлбөрийн хүрээнд өвчтөнүүдийг гаалийн хилээр гаргахаас эхлээд хил дамнасан сургалтын аялал, соёлын солилцооны багуудад зориулсан тусгай үйлчилгээ үзүүлэх хүртэл Эрээн хотын Цагаачлалын хяналтын цэг нь "Бүс ба Зам” санаачилга болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорт идэвхтэй нэгдэж, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ Хятад, Монголын соёлын солилцооны "гүүр"-ийг тавихад үйлчилсээр ирсэн ажээ.

