
Мөн засгийн газрын олон нийтийн үйлчилгээ болон зах зээлийн менежментийг чангатгах чухал үүрэг хариуцлага болно. Эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хороо засгийн газар энэ тухай чухал төлөвлөлт хийж, ажлын эрч хүчээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, экологийн орчны хамгаалалт, аюулгүй үйлдвэрлэл болон хүнсний аюулгүй байдлын түвшнээ цаашид дээшлүүлж, улсын умардын үзэсгэлэнт орныг бүтээн байгуулахад шинэ нэмэр хандиваа үзүүлэхээр хичээж байна.
Хөгжүүлэхийн зэрэгцээ хамгаалж, хамгаалахын зэрэгцээ хөгжүүлэхийг хэрхэн биелүүлэх вэ? Энэ бол өдгөө Өвөр Монголын нийт засаг захиргааны өмнө тавигдаж байгаа том асуудал бөгөөд хатуу шалгалт болно.
Одоогийн байдлаар хүнсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудал гарч байгаа болон хяналт шалгалт сул байгаа байдалд чиглүүлж, гол ажил гол ахиулах их хурлаар шаардсан нь иргэдийн хүнс болон эмийн зүйлийн аюулгүй байдлыг батлахад хяналт шалгалтын байгууламжийн өөрчлөлтийг түргэтгэж, үндсээр нь засах болон бүх явцыг хянан шалгах ажлыг эрчимжүүлнэ гэжээ.
