solongonews
ӨМ-ын ДНБ өсөв
2015-02-08 12:01
2014 онд Өвөр Монголын хүн бүрд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 71.044 мянган юаньд хүрч, анх удаа 70 мянгыг давав.

 
        2014 онд Өвөр Монголын хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн 1.776951 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 7.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, нэгдүгээр аж үйлдвэрийн нэмэгдсэн өртгийн хэмжээ 162,717 тэрбум юаньд хүрч, 3.1 хувиар өсжээ. Хоёрдугаар аж үйлдвэрийн нэмэгдсэн өртөг нь 921.979 тэрбум юаньд хүрч, 9.1 хувиар өсөж, гуравдугаар аж үйлдвэрийн нэмэгдсэн өртөг нь 692.255 тэрбум юаньд хүрч, 6.7 хувиар өссөн байна. 
        Дундад улсын бүх мужийн нийтэлсэн эдийн засгийн жилийн тайлангаас үзэхэд, 2014 онд бүх Дундад улсын хэмжээнд Бээжин, Тяньжин, Шанхай, Жэжян, Жянсү, Өвөр Монгол, Гуандүн, Фүжянь зэрэг 8 мужийн хүн бүрд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 ам.долларыг давсан байна.  

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл