solongonews
2016 онд АСЕМ Монгол Улсад болно
2015-05-29 15:07
Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консулын газраас Өвөр Монголын сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, дугуй ширээний уулзалт зохион байгуулсан байна.

Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консулын газраас Өвөр Монголын сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, дугуй ширээний уулзалт зохион байгуулсан байна.

Уулзалт нь Монгол Улс 2016 онд АСЕМ-ын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын түүх, соёл, ёс заншил, өв уламжлал, ахуй амьдрал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт амжилт, хөгжил дэвшил, оюун санааны үнэт зүйлсээ дэлхий нийтэд сурталчлан таниулахаар эрхэм зорилго болгожээ.

Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консул Б.Бямбадорж хэлэхдээ: - Сүүлийн үед Монгол, Хятад хоёр орны бүх талын харилцаа улам гүнзгийрч, дээд болон бусад түвшний харилцан айлчлал тасралтгүй үргэлжилж, түншлэлийн харилцаа батжин өргөжиж байна. Мөнхийн хөршүүдийн бие биенээ сайтар танин мэдэж, хөгжлийн төлөө хамтдаа дөрөө харшуулан урагшлах нь та бидний хазайшгүй эрхэм зорилго болно гэв.

Мөн үеэр Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын Өдрийн Сонин, Өвөр Монголын Телевиз, Радиогийн сэтгүүлчийн сонирхсон асуултад консулын холбогдох албаны хүмүүс хариулт өгчээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл