solongonews
Өвс тэжээлийг цахим хэлбэрээр худалдаалж эхэллээ
2015-01-10 19:16
Өвс тэжээлийг цахим хэлбэрээр худалдаалах онлайн худалдаа бямба гарагт Хөххотод анх удаагаа боллоо.

ӨМ-ын Цаодү өвс тэжээлийн зах зээлд түшиглэн, онлайн худалдаа хийнэ. Үүгээр хадланг жижиглэн худалдах, захиалга өгөх, дуудлага худалдаа зэрэг хэлбэрээр өвс тэжээлийг стандартжуулж, арилжааг системтэй болгон, нөөцлөлт, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, өвсний зах зээлийг хялбар, ил тод, эрх тэгш болгов.

5 жилийн хугацаанд өвсний цахим худалдааг нийт улсын хэмжээнд хамруулан, өвсний худалдаа, банк санхүүгийн үйлчилгээ, логистикийн үйлчилгээг боловсронгуй болгоно гэж Цаодү компаний хариуцлагатан Чи Жишинь хэлж байлаа.

ӨМ-ын эдийн засагч Жан Юежүн хэлэхдээ: -Энэ нь өвс хадлангийн үнэ ханшийг тогтооход чухал ач холбогдолтой юм гэжээ.

 

 

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл