solongonews
Өвөр Монголын нийт төсвийн зарлага 400 тэрбум юаниас давжээ
2021-12-09 17:19
Өвөр Монголын нийт төсвийн зарлага 400 тэрбум юаниас давжээ.

Энэ оны 01-р сараас 10-р сар хүртэл бүх орны ерөнхий төсвийн зарлага 400 тэрбум юаниас давж, 407 тэрбум 850 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 тэрбум 340 сая юань буюу 2.3 хувиар нэмэгдсэн байна.

Тодруулбал, энэ оны 10-р сараас эхлэн Өвөр Монгол боловсролын зардлын бүтцийг оновчтой болгоход анхаарлаа хандуулж мэргэжлийн боловсролыг дэмжих боловсролын санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэн, орны мэргэжлийн боловсролын зардал өнгөрсөн оны мөн үеийнхээс 46.8 хувиар өссөн байна. Экологи, байгаль орчныг хамгаалахад хөрөнгө оруулалтыг бэхжүүлж, орны эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалахад зарцуулсан зардал өмнөх оны мөн үеэс 13.6 хувь өсөж, орны нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт 57.3 хувь , эрүүл мэнд 9.2 хувь, хот хөдөөгийн иргэд 19.6 хувь, соёлын аялал жуулчлалын спорт ба хэвлэл мэдээллийн салбарын зардал 15.4 хувиар өссөн байна. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг эрчимтэй дэмжиж, хөдөө аж ахуй, ой, усны салбарт нийт 5 тэрбум 350 сая юань зарцуулж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тэрбум 210 сая юань нэмэгдэж, 29.3 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл