solongonews
Зүүн хатавчийг Европ, Азийн шинэ шугамын чухал боомт болгоно
2014-11-06 18:49
ӨМӨЗО Зүүн хатавч боомтыг Европ, Азийн шинэ шугамын чухал боомт болгоход анхаарлаа хандуулж байна.

       Хятад, Монголын хилийн Зүүн хатавч боомт ӨМ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны нутагт байрладаг. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны "Европ Азийн шинэ шугам" байгуулах стратеги хэрэгжиж ирснээр ӨМӨЗО Зүүн хатавч боомтыг Европ, Азийн шинэ шугамын чухал боомт болгоход анхаарлаа хандуулж байна.

      Бүртгэлээс үзэхэд, Зүүн хатавчаар өдөрт 200 гаруй ачааны машин нэвтэрч байгаагийн дийлэнх нь газрын тос зөөвөрлөж байгаа тул Зүүн хатавч боомт нь ӨМ-ын хамгийн том нефтийн боомт болжээ.

      Европ, Азийн шинэ шугамын байгуулалт эрчимтэй өрнөж, энэ оны 7-р сард Зүүн хатавч боомтыг Хятадын зүүн хойд нутгийн төмөр замын сүлжээнд холбосон юм. 2017 он гэхэд тус боомтын ажил идэвхжин Европ, Азийн шинэ шугам нэвтэрсний дараа Зүүн хатавч боомтын бараа нэвтрүүлэх хэмжээ 20 гаруй дахин нэмэгдэх болно.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл