solongonews
Хөлсний тэрэг элсэгчдийг үнэ төлбөргүй тээвэрлэнэ
2015-06-05 17:17
Жил бүрийн их дээд сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалтын үеэр олон мянган тээрийн машин, такси шалгалтад оролцож байгаа сурагчдад сайн дурын үнэгүй тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг.


Жил бүрийн их дээд сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалтын үеэр олон мянган тээрийн машин, такси шалгалтад оролцож байгаа сурагчдад сайн дурын үнэгүй тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Энэ жилийн хувьд ч мөн адил байгаа бөгөөд Хөххотын сургуулиуд энэ талын ажлыг олон хоногийн өмнөөс бэлтгэж, зарим сургууль нь сургуулийн талаас зохион байгуулж, сурагч бүрт хөлсний тэрэг (тахi) зохицуулж байгаа бол зарим жолооны сургуулиуд тусгай машин гаргаж сурагчдад тусалж байна.
    Баяннуур хотын зам тээврийн товчооноос энэ жилийн их дээд сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалтын хугацаанд Лин Хе дүүргийн 138 нийтийн тээврийн машиныг зохион байгуулж, элсэгчдийн 2 талд нь зардалгүй тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх юм байна. Энэ удаагийн тусламжийн ажиллагааг Баяннуур хотын зам тээврийн товчоо, Лин Хэ дүүргийн зам тээврийн салбараас санаачилж, Лин Хэ дүүргийн 6 нийтийн тээврийн компанийн идэвхтэй дэм тусаар 6 дугаар сарын 7-9-ний өдөр хүртэл “Нэг харьцах нэг”-ийн үйлчилгээ хангах болно. Энэ компани нь 6 сарын 2-ны өдрөөс эхлэн захиалга хүлээн авч эхлэх бөгөөд энэ үйлчилгээгээр үйлчлүүлэх хүсэлтэй сурагч утсаар захиалгаа өгч, өөрийн овог нэр, шалгалтын дугаар, гэрийн хайг, шалгалтын газрын хаяг, харилцах утасны дугаар зэргээ мэдээлэхэд нийтийн тээврийн компаниас 24 цагийн дотор машины дугаар, жолоочийн нэр, харилцах утас зэргийг хариу мэдэгдэх болно.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл