Цар тахал дэлхий дахинд газар авч, вирус нь мотацид орж байгаа бөгөөд ялангуяа дельта хувилбарын халдварт чанар ихтэй учраас улс орнуудын халдвар хамгаалалтын ачаалал нэмэгдсээр байгаа юм.
Эрээний боомт нь Хятад Монголын олон салбарын харилцаанд нягт холбоотой төдийгүй Япон, БНСУ, Зүүн Өмнөд Азийн орнуудаас Монгол Улс, ОХУ-д дамжин хүрэх худалдааны чухал зам суваг юм. Цар тахлын нөхцөл байдалд Хятад-Европын ачааны галт тэрэг зэргийн ажил төрөл ч ид явагдсаар байгаа юм. Боомтоор аюулгүй шуурхай нэвтрүүлэхийн тулд Эрээний хилийн шалгалт, Гааль, Төмөр замын байгууллага зэрэг газрууд уялдаатай халдвар хамгаалалтын механизм хэрэгжүүлж байна.
Эрээний Хилийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ляо Чанхао хэлэхдээ "Гурван долоо” хоногийн дүрмийн дагуу ажил дээрээ 7 хоног, ажилд орохгүй 7 хоног дээрээс нь гэртээ 7 хоног эрүүл мэндийн хяналтад байх ёстой. Ажлын газар ариутгал халдваргүйжүүлэлтийг нарийвчлан хийж, хүмүүсээ хяналтад байлгаж, тусгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл авах зэрэг урьдчилан сэргийлж хянах бодлогуудыг хэрэгжүүлж байна. Авто замын ачаа тээврийн ажилд хүн болоод ачаа барааг тусад нь хянан шалгаж, саадгүй шилжүүлэн, хэсэгчлэн зөөвөрлөх зэрэг аргыг авч хэрэгжүүлж байна. Төмөр замын ачаа тээврийн хувьд битүүмжлэлийг харилцан хүлээн зөвшөөрч, бүх үйл явцыг тусгай зам сувгаар гүйцэтгэх аргаар хянан шалгаж байна" гэжээ.
Манжуурт мөн хилийн боомтын байгууллагууд хилээр нэвтрэх бүх үйл явцыг тусгай зам сувагт хамруулан хянаж, холбогдох байгууллагууд нь уялдаатай ажиллаж байна.
