5 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан 2015 оны Өвөр Монголын элсэлтийн шалгалтын ажлын хуралдаанаас, энэ жил Өвөр Монгол элсэлтийн шалгалтын өөрчлөлтийн талаар арван том шинэ арга хэмжээ авахаар болсон байна.
Энэ жилийн Өвөр Монголын хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх гэж буй арван том шинэ арга хэмжээ нь: Элсэгчдийн бүртгүүлэх үед хувь хүний мэдээллийг үлдээн авахын зэрэгцээ шалгалт хийх үед шударга хяналт хийн шалгалтын газарт оруулна. Улсын шалгалтын хувь нэмэх төрийн бодлогод зохицуулалт хийж, хувь нэмэх зүйл болон хувийн хэмжээг багасгаж журамжуулна. Өрх амын данс нь гадна орноос Өвөр Монголд шилжиж ирсэн элсэгчдэд явуулах хянан шалгалтыг чангаруулна. Биеийн тамирын тусгай мэргэжлийн шалгалтын доторх тусгай шалгалтын дүнг биеийн тамирын тусгай мэргэжлийн шалгалтын ерөнхий оноонд бодож оруулахгүй, хөл бөмбөг зэрэгт онцгой чадвартай сурагчийг шууд элсүүлэх тухай сүвэгчлэн хийж, ийм сурагч элсүүлэх ажлын тогтцыг төгөлдөржүүлнэ. Дээд зэргийн тусгай мэргэжлийн сургуулийн сурагч элсэх аргад өөрчлөлт оруулж, сургууль хувиараа сурагч элсүүлэх тоог нэмэгдүүлнэ. Сургууль улсын нэгдсэн шалгалт дамжихгүйгээр сурагч элсүүлэх ажлыг улсын шалгалтын дараа тогтооно. Бүртгүүлэх зангилаа дахь мэргэжлийн хяналтыг чангатгана. Шалгуулах сурагчдын бүртгүүлэх ба сонгох мэргэжлээ бөглөх явцдаа сургуулийн талаас хариуцлага сайн байх хэрэгтэй.
Өвөр Монгол элсэлтийн шалгалтын өөрчлөлтийн талаар арван том шинэ арга хэмжээ тогтоов
2015-06-05 18:20
5 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан 2015 оны Өвөр Монголын элсэлтийн шалгалтын ажлын хуралдаанаас, энэ жил Өвөр Монгол элсэлтийн шалгалтын өөрчлөлтийн талаар арван том шинэ арга хэмжээ авахаар болсон байна.
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
