solongonews
Баргын талд төлийн дуу цангинасаар
2015-04-15 14:09
Баргын талд төлийн дуу цангинасаар

Шинэ Барга баруун хошууны малчид өвс тэжээл нөөцлөн, малын пин саравчаа сайжруулан, малын хижгээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын арга хэмжээг авч идэвхтэй зохион байгуулалттай ажилласан. Мөн мал аж ахуйн дэд бүтцийн байгууламжийг сайжруулан, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг багасгах хүчин чадлаа эрчимжүүлсэн.

Тухайлбал 4 дүгээр сарын 9-ний өдрийг болтол уг хошуу нь нийт 527700 толгой төл тоссон. Үүнд, бод малын төл 15500 толгой, бог малын төл 512 200 толгой, төлийн бойжилт 99 хувьд хүрчээ. Төлийн ажил 4 дүгээр сарын сүүлээр үндсэндээ дуусах төлөвтэй байна. /Гэрэл зургийг: Хэрлэн /

      

 

Найруулагч: Цэнгэл,Саруул,Сурнаа,
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл