
Боловсролын яам “2015 оны их дээд сургууль ядуу орон нутгийн сурагч элсүүлэх ажлыг сайтар хийх мэдэгдэл”-ийг нийтлэв. Энэхүү мэдэгдэл нь хөдөө орон нутгийн ядуу орон нутгийн сурагч элсүүлэх тусгай төлөвлөгөөг, хөдөө орон нутгийн сурагчийг элсүүлэх тусгай төлөвлөгөө, газар орны гол их дээд сургууль хөдөө орон нутгийн сурагчийг элсүүлэх тусгай төлөвлөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн ядуу газар орны сурагчдын оюутан болох хүслийг биелүүлэхээр хичээн ажиллаж байна.
Хөдөө орон нутгийн ядуу орон нутгийн сурагч элсүүлэх төлөвлөгөөнд энэ жил ядуу орон нутгаас 50 мянган шилдэг сурагчийг элсүүлэхээр төлөвлөж 832 ядуу хүндрэлтэй хошуу шянийг хамрах болно.
Боловсролын яам шууд харьяа их дээд сургууль болон хувиараа сурагч элсүүлэх туршилтын чиг болсон их дээд сургууль хөдөө орон нутгаас сурагч элсүүлэх төлөвлөгөөгөөр элсүүлэхдээ энэ төрлөөр элссэн сурагчдын тоо сургуулийн үндсэн ангид элсэх сурагчийн 2 хувиас бага байж болохгүй гэсэн тогтоол гаргажээ. Үүнд, голлон хил хязгаар, ядуу, үндэстний орны хошуу шяний шатнаас дооших сурагчдыг элсүүлнэ. Үүнээс гадна газар орны гол их дээд сургуулийн хөдөө орон нутгаас сурагч элсүүлэх төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөдөө орон нутгаас элсүүлэх сурагчийн харьцал нь их дээд сургуулийн үндсэн ангийн нэгдүгээр ангийн сурагч элсүүлэх хүрээ хэмжээний 3 хувиас бага байж болохгүй. Цар хүрээ, шалгуулах нөхцөл, элсэх арга зэргийг бүх муж (орон, хот) бодит байдлаа үндэслэж тогтооно.
Ядуу хүндрэлтэй орон нутгаас 50 мянган сурагч элсүүлнэ
2015-06-05 19:24
Боловсролын яам “2015 оны их дээд сургууль ядуу хүндрэлтэй газар орноос сурагч элсүүлэх ажлыг сайтар хийх мэдэгдэл”-ийг нийтлэв.
Зохиогч: Саруулхан
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
