solongonews
Үзэмчиний хөдөөд wifi нэвтэрлээ
2015-01-06 19:31
“Wifi гэдэг чинь үнэхээр басаж болохгүй сайн эд ээ! Уг нь гар утас ч үгүй , одоо харин алаг дэлхийг алган дээрээсээ олж хардаг цаг болжээ” гэж Үзэмчин нутгийнмалчид хөгжөөнтэй ярьцгаана.

 

        2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөр Монголын өдрийн сонины сэтгүүлчид “Хүйтний аялал”-ын сурвалжилгын баг баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурин зүүн хойш 25 км зайд байрладаг Ногоон хад багт хүрсэн юм.

 

Ногоон хад багийн нутаг бэлчээрийн бүх талбай 44600 акр талбай, хүн бүрд дунджаар 180 акр талбай бэлчээр өмчлөгддөг. Задгай бэлчээрлүүлэх нөхцөлгүй, нутаг бэлчээр бага байдлаа үндэслэн хот айлаа төвлөрүүлэн суурьшуулж, нутгийн мал маллаж байснаас махны үхэр бордон тэжээх замаар орлогоо нэмэгдүүлж байна. “Бид махны үхэр тэжээн үржүүлэх талаар сайн мэдэхгүй зүйл их байдаг, тэгээд бид интернетээр дамжин орчин үеийн мал аж ахуйн байдлыг мэдэх буюу бусадтай туршлагаа хуваалцан, харилцан солилцдог” гэж Ногоон хад багийн малчин Болд хэлжээ.

Тус баг нь сүүлийн жилүүдэд дээд албан байгууллагын холбогдох бүхий л төслийг хэрэгжүүлэн, 36 айлд шинээр байр барьж өгчээ. Хот орсон хэсэг айлыг гаргавал бусад 36 айл нь бүр шинэ байрандаа нүүжээ. “Багаас айл болгонд 80-аас дээш кв.м байшин барьж өгсөн. Үүнд: Малчид хувиасаа 61000 юань гаргаж, багаас 150 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн” гэж Ногоон хад багийн дарга Өлзий хэллээ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн дүүрэгтээ 3200 гаруй кв.м стандарт бүхий тэжээн үржүүлэх махны үхрийн саравч болон 1920 гаруй энгийн хашаа саравчийг байгуулж, 17 худаг гарган, 1000 гаруй кв.м өвс тэжээл нөөцлөх агуулах болон ногоон бордоо даршуулах машин, цахилгаан гаргах машин зэрэг мал аж ахуйд ашиглах техник технологийг бүрэн болгожээ.

Интернеттэй болсноос тус баг нь “Ногоон хад баг” хэмээх холбоог Wechat-ын холбоог байгуулан, одоогийн байдлаар 34 малчин сайн дураараа тус холбооны гишүүн болсон байна. Баг ямар нэгэн ажил явдалтай болбол өмнөх шиг заавал бүгдээрээ ирж хурал хийх хэрэггүй, зарим ажлыг Wechat-аар дамжин зарладаг байна. Энэ нь хөдөлмөр хүчийг хэмнэн цаг хэмнэж тус болж байна. Тус багийн малчид нь хонь малаа худалдсан ч гар утсаараа эхлээд зах зээлийн үнэ ханшийг хардаг болж, өөрийн ямар нэг ажлаа Wechat буюу холбоондоо тавьчихдаг. Өнгөрсөн намар мал худалдаа гэж хөдөө нутгаар бөөм үймээн болсон. Малчид малаа үнэ хүргэхийг зорино, гэтэл замын наймчид харин хонжоо наймаа хийж малчдыг тэвдүүлнэ. Гэтэл Ногоон хад багийн малчид интернетээ ашиглан махны үнийг мэдэж Wechat-аар дамжин мэдээллээ хамтдаа солилцдог аж. “Өнгөрсөн жилүүдийг бодвол манайхан малаа санаандаа хүрсэн сайн үнэ хүргэж байна. “Бүгдээр зөвлөхөд буруугүй” гэдгээр интернет нэвтэрч wifi ашиглалтад орсноор бид бусадтайгаа харилцан мэдээллээ сайн солилцдогоос бараг л алдаа гарсангүй” гэж багийн дарга Өлзий хэлнэ. Нэг их удалгүй Өлзийгийн Wechat дуугарч Хөххотод суралцдаг хүү нь ярьж, аав хүү хоёр хол ойрын сонин сайхан зүйлээ хуваалцан хамт байгаа юм шиг хөгжилтэй ярьцгаана.

Баруун Үзэмчин хошуу нь “Арвыг түгээх” төслийн бүтээн байгуулалтаар дамжин, малчиддаа интернет тавьж өгөхөөр хошууныхаа Unicomтай хамтран ажиллан, хөдөө орон нутагт интернет сүлжээний туршилтын цэгийг эхлэн байгуулжээ. 2014 онд тус хошуу 845 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, Хоолтын гол, Жирийн гол суурин, Жаран малжлын талбай, Харганатай сум зэрэг 13 орон нутагт мэдээллийн бааз байгуулан 400 гаруй айлыг хамруулжээ.

Өнгөрсөн ядуу хоцронгуй Ногоон хад баг одоо харин интернет тавигдсан баг болжээ. Малчид интернет ашиглан хөдөө орон нутгийн аж үйлдвэр худалдааг ахиулж, малын гаралт боловсруулалт, амьдрал үйлдвэрлэлийн арга хэлбэрийг хувируулахын зэргээр шинэ маллах тариалах орны бүтээн байгуулалт ба хот хөдөөгийн нэгдэлтэй төлөвлөн хөгжүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлж, хот хөдөөгийн зөрөөг багасгасан байна.

 

 

Зохиогч: Шуанши, Арвинтал, Еснээ
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл