Нүүрстөрөгчийн саармагжилтын судалгааны төв байгуулах ёслол болон “Шинжлэх ухаан, технологиор Өвөр Монголыг хөгжүүлэх төсөл”-д гарын үсэг зурах ёслол Ордос хотод болсон байна.
Ордос хотын засгийн газар нь Хятадын Шинжлэх Ухааны Академи, Хятадын Инженерийн Академийн олон академич, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Ордос хотын өндөр чанартай эдийн засгийн хөгжил, технологийн шинэчлэлд хувь нэмэг орлуулахаар зорьсон байна. Мөн үеэр, Ордос хотын засгийн газар Бээжин Их Сургууль, Чинхуа Их Сургууль, Шанхайн Байгаль орчны эрчим хүчний бирж болон бусад их, дээд сургууль, компаниудтай “Шинжлэх ухаан, технологиор Өвөр Монголыг хөгжүүлэх тухай төсөл”-ийн тойронд 11 хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Уг судалгааны төв нь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах, нүүрстөрөгчийн хувиргалт, нүүрстөрөгчийн хуримтлал, нүүрстөрөгч хадгалах технологийн судалгаа, агаарын бохирдлын хяналт, хүрээлэн буй орчныг хамгаалах, аж ахуйн нэгжүүдэд шинжлэх ухаан, технологийн зуучлагчийн үйлчилгээ үзүүлэх, өөрчлөлтөд техникийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр голчлон ажилладаг ажээ.
