11 сарын 11-ний өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургууль (ӨМБИС)-ийн Бурхны Шашны Соёл Судлалын Хүрээлэн ба Дундад улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Бурхны Шашин Судлах Төвийн ӨМБИС дахь Монголын Бурхны шашин судлах газар байгуулагдсан болон Монгол хэвлэлийн “Ганжуур”, “Данжуур”-ыг бэлэглэх ёслол ӨМБИС-д болжээ.
ӨМБИС-ын Бурхны шашны соёл судлалын хүрээлэн цаашид Дундад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн зэрэг холбогдох судалгааны газруудтай харилцаа хамтын ажиллагаагаа дээшлүүлэн, шашны урлаг соёл болон умардын үндэсний цөөнхийн шашин суртахууны үүсэл хөгжлийн онцлогийг судалж, шашны ухаан ба үндэсний онолын тухай олон талын судалгааны ажиллагаа өрнүүлэх болно.
Ёслолын үеэр ӨМБИС-ын Алтан-Оргил профессор нарын эрдэмтэд уг Монголын Бурхны шашин судлах газар, ӨМБИС, Улаанхад Дээд Сургууль, Өвөр Монголын Соёл Түүх Судлах Ордон зэрэгт монгол хэвлэлийн “Ганжуур”, "Данжуур” -ыг бэлэглэв.
