
Тус арга хэмжээний үеэр Архашаатын Баян-Уул гацааны удирдлагууд болон нутгийн ахмадууд, малчид оролцов. Мөн《Баян-Уул гацааны түүх 》номны ерөнхий найруулагч Нэхийт гуай номынхаа талаар танилцуулав. Баян-Уул гацааны түүхэн танилцуулга найруулах зөвлөлийн бүх гишүүд тус номын ажилд оролцсон тухай дүгнэн хэлжээ.

Өнгөрсөн жилүүдийн гацааны ажил үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад үеийнхний гавьяа зүтгэлийг бичин үлдээж, хойч үеийнхэндээ таниулж, үзэл санаа, ажил үйлсэд нь тус дэм болох үүднээс тус гацааны удирдлагууд болон ахмадууд Барга соёл судалгааны нийгэмлэгийн орлогч дарга Нэхийт гуайн тусламжтайгаар найруулж бичсэн юм. 《Тус номын найруулгыг хийж эхэлснээс дуусах болтол би өөрөө өнгөрсөн амьдралынхаа замаар яваад буцаад ирсэн юм шиг санагдаж, өөрийн эрхгүй залуу насаа, залуу үеийнхээ үе тэнгийн хамт ажиллаж байсан найз нөхөд минь бодогдож байсан юм. Бидний хийж бүтээсэн бүхэн түүхэнд бичигдэж үр хойчид дууриал болж үлдэх болсонд өөрийн эрхгүй омог бардам байна》гэж тус номын ерөнхий найруулагч Оюунчимэг хэлжээ. Энэ түүхэн номонд гацааны үүсэл хөгжил, өөрчлөлтийг цаг хугацаа, тоо баримт, бодитой хийсэн ажил болон нэрийдлийн хувиралт, хувь хүний намтар зэргийг олон талаас нь дүгнэн бичив. Энэ нь залуу үеийнхэнд түүхэн замналаа мэдэж, түүхээ хүндэтгэн дээдлэн, нутаг усаа хайрлаж, монгол зан үйлээ хүндэтгэн уламжлахад ашиг тус болно.
Тус номыг найруулахад гацааны зөвлөлөөс маш их хүндэтгэн үзэж, гацааны ахмад настнууд, малчид идэвхитэй дэмжиж маш богино хугацаанд бүрэн төгөлдөр материал цуглуулан эмхлэн найруулсан юм. Манай гацааныхан эртнээс сэтгэл санаа нэгдэж байсантай холбоотой билээ гэж гацааны дарга Сонор бардам ярив.
Шинэ барга баруун хошуунд одоог болтол 3 гацааны түүхийг найруулан хэвлээд байгаа. Энэ нь Шинэ барга баруун хошууны барга соёл судалгааны нийгэмлэг нь Шинэ барга баруун хошууны барга хал овогт тайлбар хийх, баргын үе залгамжийг залруулж бичих, барга хүн амыг бүртгэх ажлыг хийж дуусган, түүх соёлын судалгааны ажилд зохих амжилтыг бүтээсэн нь харагдаж байгаа юм.
