solongonews
Шинжлэх мэргэжлийн бааз хөдөө орон нутагт
2014-11-14 17:04
“Дундад улсын шинжлэх мэргэжлийн нүүдэл бааз”-ыг танилцуулах арга хэмжээний нээлт ШББХ-ны Нэгдүгээр Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заалд боллоо.

ӨМ-ын Шинжлэх ухаан техник технологийн нийгэмлэг болон Хөлөнбуйр хотын Шинжлэх ухаан техник технологийн нийгэмлэгийн санаачлагаар, шинэ Барга баруун хошууны Шинжлэх ухаан техник технологийн нийгэмлэгээс зохион байгуулсан “Дундад улсын  шинжлэх мэргэжлийн нүүдэл бааз”-ыг танилцуулах арга хэмжээний нээлт ШББХ-ны Нэгдүгээр Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заалд боллоо. Уг арга хэмжээнд тус хошууны холбогдох албаны хүмүүс болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцжээ.

  Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухааныг танилцуулах зорилгоор  “Шинжлэх ухааны эрэл хайгуул”, “Шинжлэх ухааны үзэл баримтлалтай амьдрал”, ”Шинжлэх ухааны практик” гэх уриан дор явагдав. Гэрэл чимэглэлийн ойлт, цахилгаан соронзон, хөдөлгөөний жам ёс зэрэг мэдлэгүүдийг багтаасан баялаг утга агуулгатай, сонирхолтой, гайхамшигтай бүтээлүүдийг хүүхдүүдэд сонирхуулсан бол уг арга хэмжээ нь 1 сарын хугацаатай үргэлжилнэ. / Бэлтгэсэн: Цэнгэл, Саруул, Урьхан, Хэрлэн/

 

 

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл