solongonews
Өвөр Монгол 2023 онд 477.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ
2024-01-29 10:32
Өвөр Монгол 2023 онд 477.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

       Өвөр Монголын Худалдааны хэлтсээс мэдээлэхдээ Өвөр Монгол 2023 онд оруулалтыг оновчтой, үр ашигтай сурталчлах ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд нийт 477.8 тэрбум юанийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 40.2 хувь өссөн үзүүлэлт болсон юм.

       2023 онд Өвөр Монголын орон нутгийн нам, Засгийн газрын гол дарга удирдлагууд 276 удаа хөрөнгө оруулалт татахын тулд багуудыг удирдаж, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн гарын үсэг зурах чуулган, төсөл сурталчлах хурал зэрэг 200 гаруй том хэмжээний тусгай арга хэмжээ зохион байгуулжээ. Нийт 2063 төслүүдэд гарын үсэг зурж,гэрээ байгуулсан бөгөөд нийт хөрөнгө оруулалт 2.83 их наяд юань хүрсэн байна. Хэрэгжиж буй хөрөнгө үргэлжлэн нэмэгдсээр бөгөөд 134.9 тэрбум юань хүрсэн байна. 5 сая юаниас дээш хөрөнгө оруулалттай нийт 3.956 төсөл хэрэгжиж, томоохон аж ахуйн нэгж, шинэ, шилдэг аж ахуйн нэгжүүдийг татаж оролцуулж чадсан ба аж үйлдвэрийн гол гинжин хэлхээний дайчлах хүчин чадал тасралтгүй дээшилсээр байна.

Зохиогч: ГАО ХҮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nmg.chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл