solongonews
Улаан чинжүүний ургац элбэг хураалт авчээ
2022-10-24 14:40
Улаан чинжүүний ургац элбэг хураалт авчээ.

Аравдугаар сард Кайлүгийн тал нутаг улаан өнгөөр гялалзаж, арвин ургацын баяр хөөр тариаланч бүрийн нүүрэнд тодорно.

- Энэ жилийн чинжүүний ургац сайн, килограмм бүрдээ 2.4 юань, мү бүрийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2000 гаруй килограммд хүрч, 5000 орчим юанийн ашиг олно гэж Кайлү шяний Шяо Жежи суурины Сяофангзиди тосгоны чинжүү тариалагч Жү Чуанфү ярьж байлаа. Мөн тэрээр:

- Би 70 гаруй мү /1га=15мү/ талбай улаан чинжүү тариалсан. 250 мянган юанийн орлого олно гэлээ.

Тонгляо хотын Кайлү шянь нь 60 гаруй жилийн турш улаан чинжүү тариалж ирсэн түүхтэй. Мөн Хятадын хөдөө аж ахуйн онцлог бүтээгдэхүүн, үндэсний экспортын улаан чинжүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн бүс, үндэсний чинжүү үйлдвэрлэлийн шилдэг арван шяний нэг юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл