Хүйтэн нөхцөлд ажиллаж буй хүмүүст ”хайр” бэлэглэж байна
2024-01-29 11:00
Хүйтэн нөхцөлд ажиллаж буй хүмүүст ”хайр” бэлэглэж байна.

Хөххотын Хотон дүүргийн Худалдаа аж үйлдвэрийн холбооны ажилчдын баг 01-р сарын 24-ний өдөр “Хүйтэн цаг агаарт халуун дулаан хайр бэлэглэх” үйл ажиллагаа зохион байгуулж, шинэ ажил эрхлэлтийн бүлгүүд, Хот тохижилтын ажилтнууд зэрэг хүйтэн нөхцөлд ажилладаг хүмүүст малгай, ороолт, өвдөгний хамгаалалт зэргийг бэлэглэж, хүйтнийг тэсвэрлэхэд нь сэтгэлийн дэм өгсөн байна. Мөн энэ үеэр улаан дэнлүү, хятад үсэг "Фү", хятад зангилаа зэрэг Хятадын шинэ жилийн гоёл чимэглэлийг бэлэг болгожээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
