solongonews
”Тэргэл сар”-ны баярын үеэр 288 сая юанийн аялал жуулчлалын орлого бүтээв
2021-09-24 17:23
Хөххот ”Тэргэл сар”-ны баярын үеэр 288 сая юанийн аялал жуулчлалын орлого бүтээв.

Хөххотын Соёл, аялал жуулчлал, радио, кино, телевизийн товчооноос 09-р сарын 22-ны өдөр гаргасан мэдэгдэлд "Хөххот нь баярын гурван өдрийн амралтаар нийт 670.800 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өсөв. Цар тахлаас өмнөх үеийн хүлээн авалтын түвшний 80.7 хувийг сэргээж, 288 сая юанийн аялал жуулчлалын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.7 хувиар өссөн" гэжээ.

Амралтын өдрүүдэд Хөххотын Соёл, аялал жуулчлалын холбогдох хэлтсүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг сайтар хийсний үндсэн дээр "Тэргэл сар"-ны уламжлалт баярын хүрээнд соёл, аялал жуулчлалын сэдэвт агуулга бүхий олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулжээ. Хөххотын Рү-Й болон Бодингийн талбайд зохион байгуулсан "Ардын театр" нэртэй ард түмэндээ зориулсан тоглолт нь өдөр бүр үдээс өмнө, үдээс хойш, орой болж, нийт 18 удаагийн тоглолт хийсэн нь жуулчдын сонирхлыг ихэд татсан юм.

Үүний зэрэгцээ ойрын зайн болон хотын захын аялал жуулчлал олны таашаалд хүрч хамаатан садан, найз нөхөд, эцэг эх, үр хүүхэдтэйгээ уулзах намрын аялал болжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл