ХКН-ын XIX сонгуулийн Ⅵ бүгд хурал болон ӨМӨЗО-ы намын Ⅺ их хурлын үзэл санааг сайтар хэрэгжүүлэхийн тулд Бугт хотын 9 хошуу, дүүрэг болон ховор элементийн өндөр технологийн бүсийн дэвшүүлсэн 50 гол чухал төслийг үнэлэн шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
- Энэ удаагийн үнэлгээнд хамрагдсан 50 төслийн 16 төслийг нь дэлхийн топ 500, Хятадын топ 500, Хятадын топ 500 хувийн эзэмшлийн компани болон хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд хөрөнгө оруулсан бөгөөд нийт 74 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн ажээ. Бүгдийг нь дуусгаж, үйлдвэрлэлд оруулсны дараа үйлдвэрлэлийн өртөг 230 тэрбум юаньд хүрч, 40 мянган хүний ажлын байр бий болж, 15 тэрбум юанийн татварын орлого нэмэгдэх боломжтой. Мөн тэрээр, эдгээр төслүүдэд нүүрстөрөгчийн шилэн материалын олон улсын дэвшилтэт шинэ төслүүдийг хамарсан төдийгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн хүчин чадалтай газрын ховор шорооны байнгын соронзон материалын төслийг хамарсан байжээ гэж Бугат хотын Хөгжил шинэчлэлийн хорооны орлогч дарга Чян Юй танилцуулсан байлаа.
2021 онд Бугат хот өндөр зэрэглэлийн бизнесийн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, томоохон төслийн бүтээн байгуулалтыг ахиулж, эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхээр ихээхэн хүчин чармайлт гаргасан байна. Тус хот засгийн газрын хөрөнгө оруулалт 50 сая юань, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт 100 сая гаруй юанийн хэмжээнд хүрсэн 715 томоохон төслийг урагшлуулж, нийт хөрөнгө оруулалт 405 тэрбум 500 сая юаньд хүрчээ. Бүх томоохон төслүүд энэ оны 07-р сарын сүүлч гэхэд бүх ажлаа үргэлжлүүлж эхэлсэн бөгөөд үүнээс 220 нь нэгэнт дуусаж, 13.41 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн байжээ.
Үүнээс гадна Бугат хот бас хөрөнгө оруулалтын тал дээр ихээхэн ажил хийсэн.Нийт 5567 аж ахуйн нэгж,компанитай 1082 гэрээнд гарын үсэг зурж,хэлэлцээрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2 их наяд юаньд хүрч,үүнд бүртгүүлсэн төсөл 729 болж, 272 төсөл барилгын ажил эхлүүлж, нийт 13 тэрбум 410 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
