
Ялангуяа өнгөрсөн жил Төрийн Зөвлөлөөс Эрээн хотыг Улсын чухал чөлөөт хөгжлийн бүс байгуулах газраар хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу Эрээн боомтыг зорих гадаад улсын дугаартай машин олширсоор байна. Энэ шинэ байдалд хандуулан Эрээн хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчооны Замын хөдөлгөөний хяналтын төвийнхөн идэвхтэй ажиллан, шинэ арга тогтолцоог эрэлхийлж, гадаад дугаартай машинд тавих менежментээ сайжруулж байна.
Нэг. Гадаад дугаартай авто тээврийн хэрэгслийн хяналтын газар байгуулав. Гадаад дугаартай тээврийн хэрэгслийг хянах хяналтын багийг өөрчлөн сайжруулж, Гадаад дугаартай тээврийн хэрэгслийн хяналтын газар болгосон байна. Тус албан газарт нэг орлогч дарга албан тушаал хариуцан, монгол хэлтэй таван цагдаа өдөр тутмын хяналт шалгалт, авто тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний байдлыг хянан шалгаж, ажлаа шуурхай гүйцэтгэж байна.
Хоёр. Авто тээврийн хэрэгслийн хяналтын ажлыг сайн гүйцэтгэнэ. Хилээр орж ирсэн гадаад дугаартай авто машин болон жолоочийг дахин бүх талаар нарийн шалгахын зэрэгцээ бүртгэл хийж, тодорхой шалгалт явуулна.

Гурав. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу “Оноо тэмдэглэх” арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Монгол Улсын жолооны үнэмлэх болон авто машины тухай мэдээлэл нь Дундад улсын Замын хөдөлгөөний хяналтын системд орохгүй учир тус хяналтын төвөөс ийнхүү шинэ менежментийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл эхний удаад анхааруулга өгч, хоёр дахь удаад Дундад улсын авто замын хөдөлгөөний “Оноо хасах” тухай холбогдох тогтоолын дагуу арга хэмжээ авна. Өдөр тутмын замын хөдөлгөөн хянах ажлын явцад хил рүү орж ирсэн Монгол жолооны үнэмлэхтэй жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд Замын цагдаагаас нарийн бүртгэл хийж, нийт 12 оноогоо бүгдийг хасуулсан тохиолдолд Эрээн хотод жолоо барих эрхийг нь хасна.
Дөрөвт. Торгуулийн төлбөрийн дүрмийг хэрэгжүүлж байна. Дундад улсын холбогдох хууль тогтоолын дагуу гадаад дугаартай авто машин замын хөдөлгөөн зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах тухай шийдвэрийг газар дээр нь кирил бичгээр мэдэгдэл өгөх ба мэдэгдлийн дагуу 15 хоногийн дотор Олон нийтийн аюулгүй байдлын захиргааны үйлчилгээний төвд очиж торгуулиа төлөх шаардлагатай.
Тав. Замын хөдөлгөөний хууль тогтоомжийн тухай сургалт, сурталчилгаа хийнэ. Монгол Улсын жолооны үнэмлэхтэй жолоочид хандсан “Гадаад дугаартай авто машины замын хөдөлгөөний хууль тогтоомжийн тухай танилцуулга”-ыг тусгайлан кирил бичгээр хэвлэж жолооч нарт тараана. Ингэснээр Дундад улсын замын хөдөлгөөний хууль тогтоомжийг илүү тодорхой ойлгуулах, хууль дүрэм сахиулах ажлыг хөнгөвчилж байгаа юм. Одоогийн байдлаар нэгэнт 2500 ширхэгийг тараагаад байна.
Зургаа. Сургалтыг эрчимжүүлж, замын хөдөлгөөний ажлын цар хүрээг өргөжүүлэн тэлнэ. Гадаад дугаартай авто машины хяналтын төвийн цагдаа нарт хууль сахиулах тухай хяналтын систем тохируулан ажил үүргээ гүйцэтгэж буй бүх үйл явцыг дуут хэлбэрээр бичиж авна. Ингэснээр ил тод, нээлттэй, шударгаар ажиллах нөхцөлийг баталгаажуулах юм. Мөн хууль хэрэгжүүлэх тухай боловсрол, сургалт явуулан, цагдаа нарын хуулийн мэдлэгийг дээшлүүлж, зөв соёлтой үйлчилгээ үзүүлнэ.

Эрээн хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчооны Замын хөдөлгөөний төвөөс Монголын жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах тухай арга хэмжээ саяхан зохион байгууллаа.
Замын хөдөлгөөний төвийн Гадаадын авто машин хяналтын газрын цагдаа нар авто машины холбогдолтой тогтоол, авто замын боомт, том худалдааны төвүүд зэрэг гадаад дугаартай авто машин, жолооч төвлөрсөн газруудаар очиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай сурталчилгаа хийсэн байна. Тус арга хэмжээний үеэр мөн замын цагдаа нар замын хөдөлгөөний тухай хууль тогтоолыг кирил бичгээр орчуулан хэвлэж, жолооч нарт тарааж өгөв. Түүнчлэн Монгол Улсын жолооч нарт Дундад улсын Замын хөдөлгөөний хууль тогтоомж болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тайлбар хийсний зэрэгцээ Вэньжөү, И Ү худалдааны захын өсгөгч хоолойгоор замын хөдөлгөөний дүрмийн тухай бүтэн өдрийн турш зарлуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай сурталчлах ажлыг улам эрчимжүүлсэн байна.
