solongonews
Дэлхийн дайтай сэтгээ “Билиг”
2015-01-15 10:14
Африк тивийн хоёр дахь удаагийн олон улсын шог зургийн тэмцээн Нигер улсад саяхан болж өндөрлөсөн юм.

        Нигер улсаас уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнээс Өвөр Монголын нэрт шог зураач Б.Билигийн зурсан “Against violence- Хилэгнэсэн хүүхэд” гэх зураг нь “Against violence” сэдвийн алтан медаль хүртжээ.

Хоёр жилд нэг удаа явагддаг Африк тивийн олон улсын шог зургийн тэмцээн нь 2012 оноос эхлэн зохион байгуулагдаж, энэ жил хоёр дахь удаагаа болж байна. Уг тэмцээн нь Африк тивийн хэмжээнд хамгийн нөлөө ихтэй тэмцээн бөгөөд “Хүүхдийн ирээдүй · Африкийн ирээдүй”, “Хүчирхийллийн эсрэг”, “Ус хийгээд байгаль орчин”, “Африкийн тухай миний бодол” зэрэг олон сэдвээр зохион байгуулагддаг юм.

 

 

Зохиогч: н.Цолмон
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл