solongonews
Хөххот аялал жуулчлалаас нийт 213 сая юанийн орлого олжээ
2021-02-25 17:00
Цагаан сарын хугацаанд Хөххот аялал жуулчлалаас нийт 213 сая юанийн орлого олжээ.

Хөххотын Соёл, Аялал Жуулчлал, Радио, Кино, Телевизийн товчооноос мэдээлснээр "Цагаан сарын баярын долоон хоногт Хөххот дотоодын нийт 422.800 жуулчин хүлээн авсан байна. Аялал жуулчлалын ерөнхий орлого 213 сая юаньд хүрч, аялал жуулчлалын зах зээл тогтвортой, эмх цэгцтэй байсан бөгөөд жуулчдаас гомдол санал ирээгүй гэдгийг мэдэгдлээ.

Цагаан сарын амралтын үеэр Хөххот өдөрт дунджаар давхардсан тоогоор 60393 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын өдрийн ерөнхий орлого 30.4659 сая юань, жуулчдын өдрийн дундаж хэрэглээ 504.46 юань байв. Олон газраас ирсэн жуулчдын дунд явуулсан холбогдох судалгаанд үндэслэхэд Өвөр Монголын жуулчид 83.64 хувь, ӨМӨЗО-ы гаднах жуулчид 16.36 хувийг эзэлж байна.

Цагаан сарын хугацаанд цаг агаар сайхан байгаатай холбогдуулан гэр бүлд суурилсан зугаалга, хөдөө орон нутгийн аялал, богино хугацааны өөрөө жолоодох аялал илүү түгээмэл болж, унадаг дугуйтай ба явган аялал, гэр бүлийн цугларалт нь аялал жуулчлалын гол агуулга болжээ. Мөн гэр бүлийн бие даасан аялал, найз нөхөд, хамаатан садныхаа хамт аялах нь амралтын өдрүүдийн аялал жуулчлалын зах зээлийн гол хүч болжээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.nmgnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл