Хоёрдугаар сарын 14-нд буюу цагаан сарын шинийн тавны өдөр ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын газраас гаргасан тоо баримтаас үзвэл, Хаврын баярын амралт болохоос тав хоногийн өмнө тус бүс нутаг 20.9753 сая дотоодын жуулчин хүлээн авсан нь 2023 оныхоос 6.29 дахин нэмэгдсэн бол аялал жуулчлалын орлого 14 тэрбум 879 сая юаньд хүрч, 2023 оныхоос 8.52 дахин их болсон байна. Аялал жуулчлалын эх үүсвэрээр тэргүүлдэг таван муж, хот нь Шанхай, Гуандун муж, Хэбэй муж, Бээжин хот, Чунцин хот юм.
Хаврын баярын амралтын тав дахь өдөр тус бүс нутаг 4 сая 506 мянган дотоодын жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 2 тэрбум 955 сая юаньд хүрчээ. Үүнд нэг өдрийн 2.289 сая жуулчин хүлээн авсан нь 56.51 хувийг эзэлж, нэг шөнийн дотор 1.7616 сая жуулчин хүлээн авсан нь 43.49 хувийг эзэлсэн байна.
