solongonews
Өвс ховор эрдэнэ болж байна
2025-11-04 17:27
Өвс ховор эрдэнэ болж байна

Өчигдөр буюу 11-р сарын 3-ны өдөр бид ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын Шинэ Барга Зүүн Хошууны Жавхлант суманд өвс тээж явсан Молоргарав гуайтай танилцлаа. 

Молоргарав бол Шинэ Барга Баруун Хошууны Далай сумын малчин бөгөөд энэ нутагт энэ жил гантай байсан учир хадлан авч чадаагүй. Тэрээр 250 гаруй км замнаж өвс тэжээл худалдан авч байгаа юм.       

-Өвсний чанар,төрлөөс шалтгаалан үнэ ч өөр байдаг. Эндээс би энэ өвсийг газар дээрээс нь 160 юаниар худалдаж авч байна. Нэг боодол нь бараг 300 килограм бий.Энэ жилийн өвсний үнэ хямд байна. Өнгөрсөн жил нэг боодол нь 320 юань хүч байсан.2012,2013 оны үед бүр 500 юань хүрч байсан удаатай гэж тэрээр танилцуулж байлаа.       


 

Эднийхэн 400 гаруй бог малтай,80 гаруй адуу,60 гаруй үхэртэй юм.

-Энэ өвлийн цасны байдлыг үзнэ дээ. Ерөнхийдөө би 800-1000 боодол өвс бэлдэх шаардлагатай. Мал сүргээ мэнд өвөлжүүлэхээс гадна, жил бүрийн 4-р сарын 10-аас 5-р сарын 25-ны өдрүүдэд шинэ ногоо ургатал бэлчээрээ амраадаг. Энэ 45 хоногт бид мал унаагаа бэлчээрт гаргадаггүй,хашаандаа өвсөөр тэжээдэг.Бас гэнэтийн цас зуд,ган гамшгтай тэмцэх бэлтгэл хийх хэрэгтэй. Ер нь өвсийг хангалттай нөөцлөөд авахад илүүдэх юм байхгүй гэж тэрээр ярьж байлаа.
Энэ намраас одоог хүртэл тэр өөрийн ачааны машинаараа нутгийн хүмүүстээ бараг 30 гаруй удаа өвс тээвэрлэж өгсөн ажээ.
 

Зохиогч: Б.Аруухан.,Цовоо, Хөгжилт
Найруулагч: Б.Аруухан.,Цовоо, Хөгжилт
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл