solongonews
Өвөр Монголын хилийн худалдаа
2015-04-16 10:34
2 дугаар сарын сүүлч хүртэл Өвөр Монголын хилийн худалдааны оруулж гаргасан нийт бараа бүтээгдэхүүний өртөг 3.32 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар өссөн байна.

 Үүнд: Экспортолсон 210 сая юань нь 9.7 хувиар өссөн бол импортолсон өртөг 3.11 тэрбум юаньд хүрч, 1.6 хувиар өсжээ.
     Боомтын бүртгүүлснээр Өвөр Монголын аж ахуйн нэгж ба Оросын хилийн худалдааны оруулж гаргасан нийт өртөг 2.21 тэрбум юаньд хүрч, мөн ижил хугацааны ерөнхий өртгийн 66.5 хувийг эзэлж тэргүүн байранд шалгарсан байна. Монгол Улстай хилийн худалдааны экспортолж, импортолсон өртөг 1.11 тэрбум юаньд хүрсэн нь 40 хувиар өссөн бол Манжуур хотын хилийн худалдааны оруулж гаргасан өртөг 1.86 тэрбум юаньд хүрч, ерөнхий өртгийн 55.9 хувийг эзэлсэн байгаа. Эрээн хотын оруулж гаргасан өртөг 890 сая юаньд хүрч, хоёрдугаар байранд оржээ. Барилгын материал, хүнсний ногоо нь экспортлогдож байгаа гол бараа, харин импортлогдож буй гол бараа нь эх баялгийн бүтээгдэхүүнүүд болно гэж мэдээлсэн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл