solongonews
Аяллын баг Тунляо хотын Монгол эм эмнэлгийн музейтэй танилцлаа
2021-10-11 19:45
Аяллын баг Тунляо хотын Монгол эм эмнэлгийн музейтэй танилцлаа.

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль

Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СОЛОНГО АЯЛАЛ”-ын долоо дахь удаагийн аялал 10-р сарын 11-ний өдөр эхэллээ. ӨМӨЗО-ы Хөххотод ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэн Г.Ганбаяр зэрэг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Тунляо хотоос сурвалжилгын аянаа эхлүүлсэн бол бидний анхны өртөө Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Музей байлаа.

Аяллын баг

1958 онд байгуулагдсан Тунляогийн Багшийн Тусгай Мэргэжлийн Дээд Сургууль, Жирэм аймгийн Эрүүл Хамгааллын Сургууль, Жирэм аймгийн Тариалан Мал Аж Ахуйн Сургууль зэрэг гурван сургуулийг нэгтгэн Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийг 2000 онд байгуулжээ.

Намын үндэстний бодлого, Монгол-Хятад эмнэлгийн бодлогын ачаар Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн монгол эм эмнэлгийн салбар маш хурдтай хөгжсөн байна. 

 Музейтэй танилцлаа

Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Музей нь 2000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг бол монгол анагаах ухааны түүх соёл, эмийн материал ба найрлага, эмийн ургамал, эмийн амьтан зэрэг дөрвөн том танхимаас бүрддэг. Тус музей нь одоогоор Хятад улсын дотоод болон гадаадад цар хүрээгээр хамгийн том, агуулга хийгээд үзэсгэлэнгийн хэлбэрээр хамгийн баялаг монгол эм эмнэлгийн музей болоод байгаа юм.

Музей нь хадгалах, хамгаалах, сургалт судалгаа ба уламжлан дэлгэрүүлэх талд гол зорилго тавин ажилладаг ба үсэг бичиг, бодит эд материал, хөрөг баримал, загвар зураг, дуу дүрс зэрэг арга хэлбэрээр дамжуулан монгол эм эмнэлгийн үүсэл хөгжил, үндэстний соёлын өвөрмөц онцлогийг таниулан, монгол эм эмнэлгийн биет соёл болон биет бус соёлын өвийг дэлгэж, монгол эм эмнэлгийн соёлыг уламжлан өвлүүлэх, түгээн хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Музейд 300 гаруй төрлийн эмийн материал, 100 зүйлийн эмийн амьтны чихмэл загварыг хадгалж байна.

Эмийн ургамал

Г.Ганбаяр монгол эм эмнэлгийн музейд

Эмийн амьтны эрхтэн

Эмийн уут

Манай баг илүү сонирхолтой мэдээ мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Бидэнтэй хамт байгаарай.

Зохиогч: Б.ХУРЦ, Х.АРВИНТАЛ, М.БАНДИ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл