
Өнөө өвлийн хувьд Хайлаар хот нь ОХУ-ын эхний ээлжийн олон тооны жуулчдыг хүлээн авч байгаа бөгөөд эдгээр жуулчид өвлийн аянаа хийж, үзэсгэлэнт сайхан Хөлөнбуйр нутагтай танилцаж байна. Энэ нь Хайлаар хотын аялал жуулчлалын салбар хөгжөөнтэй болж буйг харуулж байгаа аж.

2014 онд Хайлаар хотын аялал жуулчлалын товчоо идэвхитэй төлөвлөгөө боловсруулан, тухай орон нутгийн аялал жуулчлалын компаниуд санаачилгатайгаар ажилласны зэрэгцээ Чита зэрэг хотуутай хамтран форум зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээ нь үр өгөөжтэй болж, мөн Чита хотын захиргааны хүндэтгэл болон туслалцааг олсон аж.

Энэ удаа 80 гаруй жуулчид хүрэлцэн ирж, өөр өөрийн сонирхлоороо Хайлаар хотын олон олон үзэсгэлэнт газруудаар аялжээ. Чингис талбайн мөс цасны парк, Дэлхийн нийтийн фашистын эсрэг дайны дурсгалын музей, эртний хийд, халуун рашаан, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялсан Оросын жуулчид мөнгөн өвлийн Хайлаар нутгийн гайхамшиг, хүн ардынх нь зан заншилтай танилцан, Дундад улсын умард нутгийн өвөрмөц онцлогийг мэдэрсэн юм.

