solongonews
Өндөр боловсролтой малчдыг бэлтгэн орон нутгаа хөгжүүлж байна
2021-12-20 10:50
Өндөр боловсролтой малчдыг бэлдэн цагаан идээний чиглэлийн үйл ажиллагааг хөгжүүлж байна.

    Мал аж ахуй эрхлэх хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийн бодлогын хэрэгжилтийг дэмжих, малчдын үйлдвэрлэлийн ур чадварыг дээшлүүлэн, чадамгай, мэргэшсэн хэсэг бүлэг өндөр боловсролтой малчдын эгнээг бий болгож, Зүүн Үзэмчин хошууны мал аж ахуйн чанар сайтай, өндөр бүтээмжтэй хөгжлийг сайжруулахын төлөө, Зүүн Үзэмчин хошууны тариалан мал аж ахуйн ба шинжлэх ухаан техник мэргэжлийн товчоо нь 2021 оны хоёрдугаар хугацааны малчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын ангийг зохион байгуулж, 12-р сарын 15-ны өдөр Улиастай  сууринд хичээлээ эхлүүллээ. Сүү саалийн салбарын хариуцлагатай ажилтнууд, баяжин чинээлэгжих замд дагуулагч малчин, нутаг буцаж ажил үйлс эрхлэгч зэрэг 80 гаруй хүн уг сургалтад оролцов. 

    Нээлтийн ёслолын үеэр хошууны тариалан мал аж ахуй ба шинжлэх ухаан техник мэргэжлийн товчооны салбарын хариуцлагатай албаны хүн өндөр боловсролтой малчдын эгнээг идэвхтэй бий болгож, мал аж ахуйн хэлбэрийг хувируулан шинэчлэх. Улмаар мал аж ахуйн чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө сургалтад оролцогчдод   өндөр мэргэжилтэй малчдыг бэлтгэх чухал ач холбогдлыг чухалчилсан юм. Тус удаагийн удаагийн ургалтад хүсэл шаардлага тавьж, сургалтын төсөл, хичээлийн тохируулалт, удирдлага, цар тахлаас урьдчилан сэргийлэх зэрэг талын ажилд төлөвлөлт хийсэн байна.

    Сургалт дөрвөн өдөр дараалан үргэлжилж Шилийнгол аймгийн Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийн улсын хоёрдугаар зэрэглэлийн профессор Улаан болон Зүүн Үзэмчин хошууны Намын хорооны намын сургуулийн багш Зоригтыг урьж, сургалтад оролцогчдод хичээл оруулав. Сургалт нь “онол + үйлдэл, сүлжээ+бодит ”-г уялдуулах аргаар явагдав. Намын түүхийн сургалт,  ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурал, хөдөө  орон нутгийг хөгжүүлэн мандуулах, сүү саалийн үйлсийг хөгжүүлэн мандуулах төрийн бодлого, сүү саалийн аж үйлсийн менежмент, цагаан идээ боловсруулах арга зэрэг агуулгаар хичээллэлээ.

    Дараагийн алхамд Зүүн Үзэмчин хошууны Тариалан Мал Аж Ахуй, Шинжлэх Ухаан Техник Мэргэжлийн Товчоо нь өндөр боловсролтой малчдын сургалтыг үргэлжлэн байнгын чанартай сайн хийж, шинэ цагийн үзэл санаатай, мэргэжилтэй, хичээл зүтгэлтэй, өндөр боловсролтой малчдыг бэлдэн, үйлдвэрлэлийн мэргэжил чадвар ба  менежментийн чадварыг дээшлүүлэн, мал аж ахуйн хэлбэрийг шинэчилж, мал аж ахуйн орны тогтвортой хөгжил, малчдын тал бүрийн хөгжлийг сайжруулахад идэвхтэй хувь нэмэр оруулах болно .

 

Зохиогч: Цэцэнтана, Ганбаатар
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл