solongonews
Шинэ техник гайхмаар аа!
2015-04-16 10:10
Ургамлын техникийн компанийнхан шинэ бүтээгдэхүүн


Ой модны аж үйлдвэр
        Шанхай хотын Шан И ургамлын техникийн компанийнхан шинэ бүтээгдэхүүнээ дэлгэн тавьлаа.Төө хэртэй жижиг лонхонд маш олон модны нахиаг үрслүүлж тавьсан нь хэдэн зуу дахин багасгасан уд улиас, хайлаас мод гэмээр харагдана. “Энэ бол уд, улиас, хайлаас моддын жижиг нахиа юм. Бид эдгээр моддоос нэг хэсгийг нь аваад тусгай аргаар жижиг лонхонд үрслүүлж, нэг бодыг нь хамгийн багадаа 3 бод болгон үржүүлдэг. Дөрөв таван сарын дараа хөрсөнд шилжүүлж, дахин хоёр сар болоход борлуулж болдог юм” гэж тус компаний судалгааны газрын Лиу Гө шинэ арга технологийнхоо тухай танилцуулав.


        - Энэ арга ургамлыг шилжүүлэн суулгахтай бараг адилхан уу?
        Шилжүүлэн суулгах аргыг бид өвсний төрлийн ургамалд түгээмэл хэрэглэдэг бөгөөд амьдрах хэмжээ нь өндөр байдаг. Гэтэл 20,30 метрийн өндөр модноос нэг салааг нь аваад шилжүүлэн суулгах аргаар нахиа болгон үрслүүлэхэд маш хэцүү юм. Нөгөө талаар чанарын баталгаагүй, амилах хэмжээ нь ч муу байдаг. Энэ нь шинэ арга технологи мөн. Үр цөөхөн мөртөө их жимслэхгүй, уламжлалт аргаар бойжуулахад хүндрэлтэй модны төрлийг үржүүлэхэд тустай.


        -Танай бүтээгдэхүүн гол нь хаагуур борлуулагдаж байна вэ?
        Дундад улсын дунд ба умард оронд борлуулагдаж байсан. Ойрын жилүүдэд баруун хойд орны борлуулалт сайн болж байгаа. Одоо бүх нийтээрээ байгаль орчноо сайжруулж, хүрээлэн буй орчин тойрноо хамгаалахад их хүч гаргаж байна. Бидний ажлын гол нь хуурай, ган гачигтай, өндөрлөг газар оронд даацтай модны төрлийг судлахад голлож, улсын байгаль орчны бүтээн байгуулалтад хүч чадлаа өргөх зорилготой юм.
        Энэ удаагийн үзэсгэлэнд маш олон ой модны аж үйлдвэрийн компани, хоршоо оролцсон бөгөөд дээд шинэ арга технологиор мод үрслүүлсэн болон умард орны орчин, уур амьсгалд зохицсон модны төрөл зүйлээ танилцуулж байлаа.
 

Хүнсний эрүүл ахуй
        Жан Жянь үзэсгэлэнд оролцохоор зорин ирсэн Хөвөөтцагаан хошууны тариачин. Тэр тарвасны хоршоогоо төлөөлөн бүтээгдэхүүнээ танилцуулах зорилготой ирж, мөн чөлөө заваараа бордооны компанийг сонирхох санаатай. Өвөр Монголын Мэн Ян мал аж ахуйн компаний танилцуулсан “Хонины хорголын органик бордоо”-ны тухай асууж лавлана.
-Эдгээр бордоо яг органик уу?
        Тийм ээ, гол түүхий эд нь хонины хоргол. Бид шинэ арга технологиор бактеригүй болгож, дахин өндөр дулаанд исэлдүүлэн шим тэжээлийн бодис нэмж, хаягдаж байсан хонины хорголыг өндөр ашигтай органик бордоо болгосон.
        -Тарвас мэтийн жимс тарихад тохирох уу?


        Тохирно, бидний органик бордооны гол нь хөрсөнд шим тэжээл нөхөж, аливааг эсэргүүцэх чадварыг нь дээшлүүлдэг юм.
         -Органик бохирдолгүй байх нь чухал. Одоо цагт хүнсний эрүүл ахуйг чухалчилж байгаа, бүтээгдэхүүн минь бохирдолгүй бол зах зээл ихтэй байна.
        Таны хэлж байгаа зүйтэй. Бид органик бордоог судлан нээсэн нь химийн бордоог хэрэглэснээс болоод хөрс болон усны бохирдлыг багасгаж, хүнсний эрүүл ахуйг тэргүүнд болгосон…
        Ийнхүү ярилцахыг нь чагнан зогсоход тариачид болон аж ахуйнхан зөвхөн үр ашгийн төлөө бус, хүнсний эрүүл ахуйг уг үндсээс нь анхаарч байгааг мэдлээ.
        Уг үзэсгэлэнд тарианы бордооны аж ахуй маш олон оролцов. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй байхаас гадна дунд, бага хэлбэрийн аж ахуй ч маш олон байна. Тэд шинэ арга технологийг ашиглаж байгаагаас гадна, бохирдолгүй органик бордоо үйлдвэрлэхээр гол зорилтоо болгож байгаа нь тодорхой байлаа.


        Дундад Америкийн хамтарсан аж ахуй болох И Жен тариалангийн технологийн компаний борлуулалтын газрын ажилтан Лиу Ян хэлэхдээ: -Тариачид аж ахуйн үр ашгийн төлөө байгаа нь түмэн зөв, хэн ч тариа тарьж баяжъя гэж бодно. Гэтэл энэ олон жилийн туршлагаас үзэхэд урт удаан хөгжлийн явцад хүнсний эрүүл ахуй бол хамгийн чухал болох нь батлагдаж, эрүүл ахуйд анхаарахгүй бол аливаа бүхэн талаар болно гэж ярилаа. Иймээс хөрсийг шинжлэн бордоог үйлдвэрлэхийг чухалчилж, юуг яаж тарих, юуг яаж юугаар нөхөхийг судлах хэрэгтэй гэж тэрээр үзэж байна.

Хэмнэлттэй услалтын төхөөрөмж
        Ус ховор, хур бороон бага, үргэлж ган гачиг болдог Өвөр Монголын хувьд хэмнэлттэй услалтын төхөөрөмж нь тариачдын анхаарлыг татсан бас нэгэн зүйл болох нь яриангүй юм. Өвөр Монголын И Ли хуванцрын үйлдвэрийн ХК-ний услалтын төхөөрөмжийн диаметр нь адил бус хатуу хуванцар гуурс нь газар доогуур явуулж хэсэг газрыг сонгон тарианы газрын автомат услалтад илүү тохирох бол Таншань Жа Рун ус хэмнэх техник мэргэжлийн ХК-ний хар өнгөтэй зөөлөн хуванцар гуурс нь харин газар дээгүүр явуулж услахад хэрэглэх тусгай гуурс юм.


        Тэншаний Жа Рун ус хэмнэх техник мэргэжлийн ХК-ний ажилтан Фү Лин амархан өгөрдөггүй хар өнгөтэй зөөлөн хуванцар гуурс болон шүүх төхөөрөмжөө танилцуулахдаа: -Хүмүүсийн мэдэж буйгаар дуслуулан усалах арга бол ус, хүний хүч, тарианы газар, бордоонд хэмнэлттэй шинэ арга юм… Жишээлбэл үндэсний хэсэгт нь дуслуулан услах нь усанд хэмнэлттэй, усны шингэлтийг дээшлүүлдэг. Мөн тарианы дундуур усны суваг гаргах шаардлагагүй болохоор тарианы газарт ч хэмнэлттэй. Бордоог усанд уусгачхаад дуслуулах болохоор бордооны шим тэжээлийг ч дээшлүүлдэг юм. Одоо энэ аргыг олон газарт түгээмэл ашиглаж байгаа.
        Гэвч дуслуулан услахад ус нь заавал цэвэр тунгалаг, сайн шүүж тунгаасан байх хэрэгтэй. Үгүй бол усан доторх элсний мөхлөг зэрэг зүйлс нь ус дуслуулах сүвийг амархан бөглөчихдөг. Тиймээс бид нэг төрлийн ялган шүүх төхөөрөмжийг үйлдвэрлээд худаг болон усан оргилуурын хооронд угсарч, элс ба хайр чулууг нь ялган гаргаж байна гэлээ. Эвхэж хураасны хэрэггүй. Байн байн дэлгэж эвхээд байвал хүний хүч их орно. Энэ материал хүрний гаднах туяаг шингээхгүй болохоор энгийн хуванцар шиг амархан өгрөхгүй юм.

Жолоочгүй жижиг нисэх онгоц тариалан үйлдвэрлэлд орлоо


        Ү Ши хотын Хан Хэ агаарын аяллын мэргэжлийн компанийнхан судлан үйлдвэрлэсэн жолоочгүй онгоцоо нисгэн үзүүлж байна. Энэхүү онгоц нь 2 метр урт, сэнсний диаметр нь 1 метр гаруй, алсын удирдлагаар тарианы эм шүршихэд хэрэглэнэ. Тус компаний ажилтан Ше Ли: -Энэхүү онгоц хамгийн ихдээ 15 килограмм тарианы эм ачиж, 4-6 метрийн өргөн зайд эм шүршдэг. 5 метр секундийн салхинд ч ажиггүй ажилладаг. Өндрийн хэмжээг ч маш амархан тохируулдаг. Энэхүү онгоцыг 1 метр гаруй богино хийсэн нь яг энэ асуудлыг бодсон юм. Сэнс нь хэтэрхий урт бол эмийн шингэн хийснэ, уртын хэмжээг тохиромжтой байлгаснаар эмийн шингэн агаарын үйлчилгээгээр доош хумин орж, үндсэндээ хийсэхгүй болно.


        Бүтэн гурван өдөр болсон энэ удаагийн тариалангийн үзэсгэлэнд Америк, Нидерланд, Канад, Шинэ Зеланд болон Дундад улсын 22 муж орны 300 гаруй аж ахуй болон тусгай хоршоо оролцож, 60 гаруй дээд шинэ техник мэргэжлийн бүтээгдэхүүн болон 208 тусгай ашиг хүртсэн мэргэжлийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн байна.

Зохиогч: Шилингэрэл, Хэшигбаяр
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : \"Солонго\" сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл