
Залуу яруу найрагчдынхаа онгодыг сэрээж, монгол залуучуудынхаа яруу найргийг хөглөн, уран бүтээлчиддээ яруу найргаа түмний өмнө уянгалах мөчийг олгож, уран бүтээлийнх нь ирээдүйд гэрэл гэгээ нэмэрлэх үүднээс Шинэ барга баруун хошууны Эвлэлийн хорооноос санаачлан, Хөх монгол соёлын нийгэмлэгээс зохион байгуулсан Шинэ Барга баруун хошууны анх удаагийн Хөлөнбуйр хотын хэмжээнд залуучуудын “Хүсэл мөрөөдөл миний аян” уриан дор “Хөлөнбуйр миний нутаг” маллах дөрвөн хошууны залуучуудын монгол яруу найргийн уран тод уншлагын тэмцээнийг 2015 оны 2 сарын 10 -ны өдөр ШББХ-ны залуучуудын төвд боллоо.
Уг тэмцээнд Шинэ Барга зүүн хошуу, Хуучин барга хошуу, Эвенк, Шинэ Барга баруун хошуу гэх дөрвөн маллах хошууны залуу малчин, оюутан гээд 54 залуучууд найргийн хүлгээ уралдуулжээ.

Үдээс өмнө 9:00 цагт эхлээд бүтэн дөрвөн цагийн хугацаанд 54 хүнээс 12 хүн шалгаран гарчээ. Үүнд, нэгдүгээр байранд 9.970 оноогоор Шударга “Бага нас” \Баруун хошуу\, хоёрдугаар байранд 9.937 оноогоор Хүрэлбаатар “Монгол” \Баруун хошуу\, 9.92 оноогоор Өлзиймаа “Эхийн сэтгэл” \Баруун хошуу\, гуравдугаар байранд 9.925 оноогоор Нандир “Аавдаа” \Хуучин барга хошуу\, 9.912 оноогоор Найраг “Ижий танаа” \Баруун хошуу\, 9.912 оноогоор Ариунаа “Аавдаа” \Баруун хошуу\, шилдэг байранд Зүүн хошуунаас Нандин Хадаа, Баруун хошуунаас Түвшинжаргал, Гавшгай, Соргог, Зулантуяа нар тодорлоо.
Энэхүү үйл ажиллагаагаар залуу яруу найрагчиддаа яруу найргийн итгэлийг өгч, хойшдын хичээл зүтгэлийг нь чангалж, дүүрэн ерөөлтэй ажиллагаа боллоо. /Гэрэл зургийг: Хэрлэн/
