Өвөр Монгол хил дамнасан онлайн худалдааны тавцан байгуулж байна
2015-01-16 09:49
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Худалдааны газраас мэдээлснээр, одоогийн байдлаар Өвөр Монголын хэмжээнд хил дамнасан онлайн худалдааны тавцанг нийт 8-ыг байгуулжээ.

Эдгээр нь Манжуур хот болон Эрээн хотод төвлөрч байдаг бөгөөд ОХУ болон Монгол Улсад хандуулсан юм.

Одоогийн байдлаар хил дамнасан онлайн худалдааны тавцангийн 1 нь албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ нь Эрээн хотын Юйли гадаад худалдааны ХХК-иас байгуулсан “Чэншин дэлгүүр” болно. Дижитал бүтээгдэхүүн, хувцас, гэр ахуйн цахилгаан бараа, жирэмсэн эхчүүд болон нярай хүүхдийн хувцас, бараа бүтээгдэхүүн, гэрийн тавилга, машин механизм, барилгын материал зэргийг худалдаалж байна. Бусад нь хараахан ашиглалтад ороогүй байна.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
