solongonews
Ши Тайфэн Өвөр Монголын бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэлээ
2021-03-08 16:29
Ши Тайфэн Өвөр Монголын бүх эмэгтэйчүүдэд ”Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэлээ.

Өнөөдөр "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" тохиож байна. Өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны эрхлэгч Ши Тайфэн ӨМӨЗО-ыг төлөөлөн Бүх Хятадын “Хоёр чуулган”-д оролцож буй эмэгтэй төлөөлөгч, гишүүд, эмэгтэй ажилтнууд болон Өвөр Монголын бүх эмэгтэйчүүдэд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд хүргэжээ.

"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилжээ. 
Ингээд хамгийн анх 1911 онд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэсэн байна.

Хожим нь 1975 онд буюу 64 жилийн дараа НҮБ гуравдугаар сарын 08-ны өдрийг "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл