solongonews
Өвөр Монголын Өдрийн Сонины Соёл Медиа Групп ХХК албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлэв
2022-12-30 10:55
Өвөр Монголын Өдрийн Сонины Соёл Медиа Групп ХХК албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлэв.

Өвөр Монголын Өдрийн Сонины Соёл Медиа Групп ХХК-ийн нээлтийн ёслол 12-р сарын 29-ний үдээс өмнө Хөххотод болов. Соёл Медиа Групп ХХК албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх болсон нь 74 жилийн түүхтэй Өвөр Монголын Өдрийн Сонин нь өндөр чанартай хөгжлийн замд бас нэгэн баттай алхам хийсэн гэдгийг тэмдэглэж байна.

ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн гүйцэтгэх захирал, Хэвлэл мэдээллийн (Зохиогчийн эрхийн алба) газрын захирал, Интернэт мэдээллийн албаны дарга Фү Лэй, Өвөр Монголын Өдрийн Сонины Намын хорооны нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Өдрийн Сонины дарга Ван Дэнхуа нар ёслолд оролцсон байна.

"ӨМӨЗО-ы Бүс нутгийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлийн гурван жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө"-г сайтар хэрэгжүүлж, хэвлэл мэдээллийн гүнзгийрүүлсэн интеграцчиллын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор цуглуулах, мэргэшүүлэх, зах зээлд гаргах хөгжлийн чиглэлд анхаарлаа хандуулан энэхүү Медиа Групп ХХК-ийг байгуулжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл