solongonews
ӨМ-ын бохирдлыг багасгах ажил амжилтад хүрчээ
2015-02-12 10:24
Саяхан улсын шалгалтын баг ӨМ-ын 2014 оны бохирдолтой бодисийг гадагшлуулсан байдлыг шалгаж, ӨМ нь бохирдолтой бодисыг гадагшлуулах ажилд дээд хэмжээнд анхаарлаа хандуулж, чухал амжилтад хүрсэн байна гэжээ.

Шалгалтын хугацаанд улсын шалгалтын баг ӨМ-ын бохирдолтой бодисыг гадашлуулсан дансыг шалгаж, Хөххот, Бугат, Ордос, Улаанцав, Улаанхад, Тунляо зэрэг хотын 31 аж ахуйн нэгжийн бохирдолтой бодис гаргах 54 төрөлд шалгалт хийж, ажлын тайланг сонссон байна.

       Ажлын тайланг сонсож шалгалтын багаас ӨМ-ын 2014 оны бохирдолтой бодисыг багасгасан ажлыг өндрөөр үнэлжээ. ӨМӨЗО-ны намын хороо, Ардын засгийн газар, хүрээлэн буй орчины хамгаалалтын ажилд анхаарлаа хандуулж, зохицуулалтын механизмийг бүрдүүлж, бохирдлыг багасгах ажлын шалгалтыг дээшлүүлж, 2014 оны бохирдолтой бодисыг багасгах зорилтыг тодорхой байлгаж, арга хэмжээг оновчтой болгож, үр дүнг дээшлүүлж, бохирдлыг багасгах суурь ажлыг сайжруулна гэжээ.

       ӨМ-ын 2014 оны бохирдлыг багасгах ажлыг өндрөөр үнэлж, байгаль орчноо хамгаалах боломжийг ашиглан хүрээлэн буй орчин тойрны шалгалт хяналтын ажлыг дээшлүүлж, бүх шатны захиргааны байгаль орчны хамгаалалтын ажил дахь гол үүрэг хариуцлагыг түлхүү хэрэгжүүлж, “12 дугаар 5 жил”-ийн хамгийн сүүлийн жилийн бохирдолгүй байх ажлыг сайн биелүүлж, төсөл төлөвлөгөөгөө нягталж, бохирдолгүй ажлыг дээшлүүлж, хариуцах ажлаа сайн хийх хэрэгтэй гэсэн байна.

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл