solongonews
Эрээн хот сүрьеэ өвчнөөс сэргийлэх сурталчилгааны ажиллагаа өрнүүлэв
2015-04-16 15:16
Дэлхийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр: Эрээн хот сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулна

         Энэ оны 3 дугаар сарын 24-ний өдөр бол 20 дахь удаагийн “Дэлхийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”. Энэ өдөр Эрээн хотын Эрүүл мэндийн салбарынхан Эрээн хотын худалдааны дэлгүүрийн өмнө “Та бид хамтдаа хуулийн дагуу сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлж, бүх өвчтөнийг эмчлэн эрүүлжүүлье” сэдэвт сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулав. 
        Мөн өдрийн үдээс өмнө Эрүүл мэндийн салбарын  ажилтнууд үйл ажиллагаа өрнүүлсэн тухайн талбайд сурталчилгааны дэлгэц самбар байрлуулан, уриа зоож, иргэдэд сурталчилгааны зурагт хуудас,  танилцуулга тараахын зэрэгцээ тусгай лавлагааны цонх ажиллуулав. Сүрьеэ өвчний хор уршиг, халдварлах, сүрьеэ өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг иргэдэд тайлбарлан танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгсөн байна. 
        Эрээн хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн Дархлалын Олдмол Хомсдол (ДОХ)-оос урьдчилан сэргийлэх, хяналт тавих тасгийн дарга Хань Шюфэнь танилцуулахдаа. - Эрээн хот жил бүрийн “Дэлхийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”-өөр ДОХ-оос урьдчилан сэргийлэх, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг сурталчилгааны үйл ажиллагаа зохион явуулдаг. Учир нь ДОХ, сүрьеэ өвчин бол хүний эрүүл мэндийг ноцтой хохироодог халдварт өвчин. Сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулж буй гол зорилго нь иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд хамгааллын тухай мэдлэгийг нь дээшлүүлж, бүх нийгмээрээ хамтдаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, сайн дадал хэвшил бий болгохын төлөө юм гэв. 
        2004 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр. “Дэлхийн банкны зээл /Англиас сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх төслийг тэтгэх” үйл ажиллагаа Эрээн хотод явагдаж эхэлснээс хойш “Дэлхийн сангийн дөрөв дэх ээлжийн сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх төсөл”, “Төвөөс тусгай сангийн тэтгэвэр гаргаж сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх төслийг тэтгэх” зэрэг үйл ажиллагаанууд ар араасаа зохиогдов. Статистик мэдээнээс үзвэл 2005 оноос 2010 он хүртэл Эрээн хотын сүрьеэ өвчинд өртсөн өвчтөн 4 хувь байсан бол 3 хувь болж буурсан байна. Үүнд өвчтөн бүрт зориулсан тусгай файл хийж өгч, өвчтөнүүдээ эргэн үзэх буюу утсаар холбоо барих зэрэг арга хэлбэрээр хяналт тавьж, үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн үзлэг,  эмчилгээ хийх, үнэ төлбөргүйгээр эм бэлдмэл өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж, эмчилгээний нарийн дэглэм барин эмчилж чаджээ. 2014 оны эцэс гэхэд сүрьеэ өвчинд өртсөн нийт 584  өвчтөнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийсэн ба 227 өвчтөнд үнэ төлбөргүй оношлогоо, эмчилгээ хийж өгсөн байна. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл