
ӨМӨЗО-ны ноолуурын чиглэлийн ямааны үүлдрийг хамгаалах эдийн засгийн тусгай нөхөн төлбөр малчдад олгож эхэлсэн байна. Өвөр Монголд Арвасын ноолуурын цагаан ямаа, Хоёр богдын ноолуурын цагаан ямаа, Алшаагийн ноолуурын цагаан ямааны үүлдрийг сонгож, 1988 оны 4 дүгээр сард "Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа"-ны шилдэг үүлдрээр тогтоов. Эдгээр үүлдрийн ямааны ноолуурын ширхгийн нарийн нь 14.5 микрометрээс бага, онцгой нарийн зөөлөн байдгаараа улсын дотоод гадаадын зах зээлд алдартай. Түүнчлэн "Зөөлөн алт" хэмээн нэрлэгдэж, Өвөр Монголын "Ордос" зэрэг сор бүтээгдэхүүний ноолуурын нэрт бүтээгдэхүүний материал болов.

Гэвч ноолуурын гаралтын хэмжээг хэт чухалчилснаас ноолуурын чанар мэдэгдэхүйц муудаж, дээрх үүлдрийн ямаан ноолуурын үнэ ихээр буурав. Энэхүү нөхцөлд зориулан Өвөр Монголын засгийн газраас эдийн засгийн тусламж үзүүлэн, шилдэг үүлдрийн ямаа хариулсан малчдад нөхвөр олгон, ноолуурын чанарыг сайжруулах, гаралтыг нэмэгдүүлэн, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлж эхлэв.
